"ZUMBA PARTY" болоход НЭГ ХОНОГ үлдлээ

2023 оны 08 сарын 28

"Happiness Zumba Yoga Studio"-ийн 10 жилийн ойн "Zumba party" болоход нэг хоног үлдлээ.

Ойн баяр 2023 оны наймдугаар сарын 29-ний 18:00 цагт "Zaisan Hill Complex"-ын 3 давхар дахь Z'Terra-Event Hall-д болно.

Үе үеийн гал цогтой, үзэсгэлэнт багш нар, үе үеийн эрч хүчтэй, тууштай үзэсгэлэнт шавь нар, биеэ урлахыг хүсдэг хүн бүрийг 10 жилийн ойн баярын үдэшлэгт хүрэлцэн ирэхийг урьж байна.

Нэгэн оройг сэтгэлээ сэргэтэл Zumba Latin, Reggaetone, Salsa, Bachata гээд олон төрлийн өнгө аястай бүжиг хамтдаа бүжиглэж, хөгжилтэй дурсамжтай өнгөрүүлцгээе.

Нүд, чих, сэтгэлийг баясгах дуучид, бүжигчид, циркчид олон сонирхолтой үзүүлбэр бэлдсэн байгааг дуулгая. Олон олон шагналын эзэд тодорч олон олон бэлгээр бөмбөгдөх болно.

ЖИЧ: Хүний тоо хязгаартай тул 99885387 дугаар болон Happiness Zumba Yoga Studio пэйж хуудас руу чат бичих мөн бүх салбаруудын багш нараас аваарай.

Tax: Ердөө 20,000₮

Top