Төлбөрийн тэнцэл 2019 оноос хойш анх удаа АШИГТАЙ гарлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 28

2023 оны эхний хагас жилийн байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл 473.8 сая ам.долларын ашигтай гарлаа. 

Энэ нь 2019 оноос хойш анх удаа ашигтай гарч буй үзүүлэлт юм.

Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг.

Төлбөрийн тэнцэл 2019  оны эхний хагаст 456 сая ам.долларын ашигтай байж байгаад  долоодугаар сард 535 сая ам.долларын алдагдалтай гарсан. 

2022 оны эхний хагас жилийн байдлаар төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top