Цар тахлын улмаас гурван жилийн хугацаанд түр зогсоод байсан УБ-ЗАМЫН -ҮҮД-ЭРЭЭН чиглэлийн зорчигчийн галт тэрэг энэ сарын 31-ний өдрөөс эхлэн дээрх чиглэлд аялахаар боллоо.
Эхний галт тэрэг наймдугаар сарын 31-нд Улаанбаатараас хөдөлж, есдүгээр сарын 1-нд Эрээн боомтод очно.
Цаашид УЛААНБААТАР-ХӨХ ХОТ, УЛААНБААТАР-БЭЭЖИН чиглэлийн зорчигчийн галт тэрэгний үйлчилгээг ойрын үед сэргээх асуудлыг ажил хэрэг болгохоор ажиллаж байна гэж ЗТХЯ-наас мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )