Өнөөдөр /2023.08.29/ гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк 54 сая ам.долларыг 3,473.31 төгрөгийн ханшаар нийлүүлжээ. Своп, форвард арилжаанд банкууд санал ирүүлээгүй аж.
Сануулахад, гадаад валютын албан нөөц энэ оны долоодугаар сарын сүүлийн байдлаар 3,827.42 сая ам.доллар болсон.
Энэ нь өмнөх сараас 0.25 хувиар, оны эхнээс 12.58 хувиар, жилийн өмнөхөөс 32.96 хувиар өссөн үзүүлэлт юм.
Жилийн өмнө буюу 2022 оны долоодугаар сард валютын нөөц 2,878.60 сая ам.доллар байв.
Сэтгэгдэл ( 0 )