$266.9 саяын  зээлээр барих “Солонго-1,2" орон сууцны хорооллын гүйцэтгэлийн гэрээг байгуулжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 30

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1,2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээг байгуулжээ./2023.08.28/ 

Тодруулбал,  Барилга, хот байгуулалтын яам, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн хооронд орлогод нийцсэн "Солонго-1 орон сууцны хороолол" барих төслийн гэрээг байгуулсан байна. 

Гэрээнд БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн, БНСУ-ын "Колон глобал корпорэйшн" ХХК-ийн Дэд ерөнхийлөгч Жо Хүн Чул нар гарын үсэг зуржээ. 

БНСУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баригдах “Солонго-1,2" орон сууцны хорооллыг барих гүйцэтгэлийн гэрээ ийнхүү албажсанаар Нийслэлийн ХУД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Буянт-Ухаа нисэх онгоцны буудлын зүүн талд, 17.5 га талбайд 5002 айлын орон сууцны хороолол барих төсөл гараанаас гарч, барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болж байна. 

Тус хорооллыг БНСУ-ын Эксим банкны Эдийн засгийн хамтын ажиллагааны сан /EDCF/-ийн жилийн 0.15 хувийн хүүтэй, 40 жилийн хугацаатай, 266.9 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 40 сарын хугацаанд барьж байгуулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top