Монгол Улсын эдийн засаг 2023 оны эхний хагас жилд 6.4%-иар өссөн гэж ҮСХ танилцуулсан. Энэ өсөлтөд уул уурхайн салбар тэр тундаа нүүрсний экспорт гол нөлөө үзүүлсэн.
2023 оны наймдугаар сарын 29-ний өдрийн байдлаар Монгол Улс нийт 40 сая тонн нүүрс экспортолсон. Үүний 17.7 сая тонн нүүрс буюу 44% -ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт бүрдүүлжээ.
"Эрдэнэс Тавантолгой" ХК энэ оны эхний найман сарын байдлаар улс болон орон нутгийн төсөвт 1.5 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төлжээ.
Сэтгэгдэл ( 0 )