Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис 2023 оны наймдугаар сарын 31-ний өдрөөс есдүгээр сарын 04-ний өдрүүдэд төрийн айлчлал хийх гэж байна.
Үүнтэй холбогдуулан “Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт шуудангийн маркийг худалдаанд гаргах ёслол Гадаад харилцааны яаманд боллоо.
Ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Кардинал Луис Антонио Тагле болон албаны бусад хүн оролцлоо.
Тамгын газрын дарга Я.Содбаатар хэлсэн үгэндээ, Монгол Улс, Гэгээн Ширээт Улсын харилцаа, хамтын ажиллагаа соёл, боловсрол, эрүүл мэндийн салбарт өргөжин хөгжиж байгааг тэмдэглэлээ.
Мөн түнш орнуудтай дипломат харилцаа тогтоосны тэгш ой, томоохон айлчлалыг тохиолдуулан тусгай марк гаргаж ирсэн “Монгол шуудан” компани, уран бүтээлчдэд талархал илэрхийлэв.
Кардинал Луис Антонио Тагле “Шуудангийн маркийн нээлтийн ёслолд оролцож байгаадаа баяртай байна. Энэ нь хоёр улсын ард түмэн, хүн хоорондын харилцааг идэвхжүүлэхэд чухал ач холбогдолтой үйл явдал” гэлээ.
“Пап Францисын Монгол Улс дахь айлчлал” сэдэвт маркийг 22,500 ширхэг хэвлэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Ийм нэгэнийг дагах нь, тэр тусмаа католикчүүдийг дагах нь сүнсний нүдээр харахын бол чөтгөрийг дагасантай адил тул монголчууд минь энэ алдааг цаашид давтан гаргахгүйн тулд хоёр дахиа ирэхээр амласан Хоёрдугаар Христэд гэмшин гуйж , бүх хүнд шууд хамааралтай ноцтлй маш чухал бөгөад туйлын эмзэг асуудал учраас улс нийтээрээ мэдэхгүйн шалтгааныг арилгаж өгч, аврал гуйж залбирахаас өөр авралын гарц байхгүй шүү, үнэндээ!! Өргөн түмэндээ мөхөс намайг уучлан уужим ухаанаараа ухаарч сэхээрэн болгоон тольдохыг хүсье! Бурхан биднийг өршөөг
Ямар 2 ард түмэн гээд бгаан бэ? \nАрд түмэнгүй дан ганц Папын шашны улс төдий шүүдээ. Судалж зөв мэдэж зөв үнэн мэдээлэл өгөх хэрэштэй б.надаа, ичмээр худлаа мэдээ бичжээ, яана даа!?\nӨөрийгөө Бурханы байр сууринд тавьчаад хүн төрөлхтнийг 1600 гаруй жил хуурч, мэхэлж христ итгэгчдийг төөрөлдүүлэн энэ ертөнцөд өндөр дээд нэгэн мэт байр сууринд ”заларч” араасаа олон сая тэрбум хүнийг там руу дуудаж байгаа жинхэнэ чөтгөрийг таньж мэдэж аваарай, ард түмэг минь!!. Олон зуун үе дамжин шашны улсын хаан мэт байвч, хэрэг дээрээ Бурханы зүгээс Библийн зөгнөлөөр аль хэдийнээ сүйрэл нь тогтоогдчихсон юма.
Chutgurt mark gargaad l alhiimaa