АНУ руу шууд нислэг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан "Чингис хаан”  ОУНБ-тай танилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 08 сарын 31

АНУ руу шууд нислэг эхлүүлэх гэж байгаатай холбогдуулан АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын захиргаа /Transportation Security Administration/-ны Олон улсын үйл ажиллагаа хариуцсан дарга Гари Рэнфрөү, БНХАУ дахь төлөөлөгч Шерри Сото болон АНУ-ын ЭСЯ-ны  төлөөлөгчид  өнөөдөр  “Чингис хаан” Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцжээ.

Сануулахад,  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн АНУ-д хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд “Агаарын тээврийн тухай Монгол улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-т МУ-ын ЗТХ-ийн сайдын хувиар АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен болон Тээврийн сайд Пит Буттэжэйж нарын хамт гарын үсэг зурсан.

Ингэснээр хорь гаруй жилийн өмнөөс яригдсан ч ажил хэрэг бололгүй өдийг хүрсэн Монгол Америкийн хооронд шууд нислэг хийх эрх зүйн боломж бүрэн нээгдсэн.

АНУ руу шууд нислэг үйлдэх "Хубилай хаан" Боинг-787-9 агаарын хөлөг энэ сарын 10-нд   "Чингис хаан" ОУНБ-д газардсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top