Цагдаагийн байгууллагаас “Хичээл Эхэллээ” арга хэмжээ зохион байгуулж байна. Цагдаагийн байгууллагаас их, дээд болон коллеж, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн 2023-2024 оны хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан хүүхдийг гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хичээл эхэллээ” арга хэмжээг энэ оны наймдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Энэ үеэр Тээврийн цагдаагийн алба, Цагдаагийн ерөнхий газрын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран “Хүүхдийн эрх гэж юу вэ?”, Сургуулийн орчин дахь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нь” зэрэг сэдвийн хүрээнд сурагчдад мэдээлэл хийлээ.
Иймд эцэг, эх, багш, сурган хүмүүжүүлэгч та бүхэн сургууль орчны аюулгүй байдлыг хангах, “Хүүхэд хамгаалагч”, “School police”, Хамтарсан багийн үйл ажиллагааг хүүхдэд ээлтэй, хүүхэд төвтэй хэрэгжүүлж, хүүхдийг аливаа эрсдлээс урьдчилан сэргийлж хамтран ажиллахыг Цагдаагийн байгууллагаас уриалж байна.
Сэтгэгдэл ( 0 )