Санхүүгийн Зохицуулах Хорооны хуралдаанаар Нийслэлийн Засаг даргын нийтэд санал болгон гаргаж буй өрийн хэрэгслийг үнэт цаасны бүртгэлд бүртгэжээ.
Сануулахад, Засгийн газар өнгөрсөн долдугаар сард нийслэлийн үнэт цаас гаргах тухай асуудлыг хэлэлцэн, дэмжсэн.
Ингэхдээ Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах, авто зам, замын байгууламжийн сүлжээг өргөтгөх, бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх зорилгоор 500 тэрбум төгрөг хүртэлх хэмжээний үнэт цаасыг дотоодын зах зээлд үе шаттайгаар арилжаалахыг хэлэлцэн, дэмжлээ гэсэн албан мэдээг өгсөн юм.
Түүнчлэн босгосон санхүүжилтээр хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг Нийслэлийн төсөвт тусгаж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Хотын дарга Д.Сумъяабазарт засгаас даалгасан юм.
Сэтгэгдэл ( 2 )
Bondoor tatsan munguuruu oligtoi yum xiixgui avilga xoroolol meted zuvshuurul ugch gol dotor xoroolol barij niisleliinxniig ersdeld oruulj toxuurxaad baival ajlaa chaddag xund ni uguud zailaarai. Ogtsorno shuu ter Danx, samaraagaa avaad ogtsorno shuu.
Сумка даргаа орлогч сандаг мөмөө 2 чинь ажлыг чинь самарч баыхад хаагуур зугтаад бгаа дарга вэ суганы үмхий үснүүдээ хус хус