Монгол, Хятадын ашигт малтмалын худалдаа, солилцооны талаар хэлэлцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 03

Монгол, Хятад, Орос гурван улсын эдийн засгийн коридорын зам дагуух бүс нутгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго бүхий  олон улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, үзэсгэлэн худалдаа энэ сарын 30-ны өдөр ӨМӨЗО-ны Эрээн хотын олон улсын хурал үзэсгэлэнгийн төвд  эхэлсэн юм.  Энэ сарын 3-н буюу өнөөдрийг хүртэл үргэлжлэх уг үйл ажиллагаа нь “Боломжоо хуваалцаж, хамтын хөгжлийг эрэлхийлж, хөгжил цэцэглэлтийг хамтдаа бүтээцгээе” сэдвийн дор: 

Монгол, Хятад, Орос гурван орны хил дамнасан тээврийн чадавхыг  сайжруулах, 

Хил дамнасан аялал жуулчлалын хамтын ажиллагаа солилцоо, 

Монгол, Хятадын ашигт малтмалын худалдаа солилцоо, 

Монгол, Хятад, Оросын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний аж үйлдвэрлэл зэрэг таван сэдвийн хүрээнд болж байна.    

Уг форумыг 2009 оноос өнөөдрийг хүртэл Эрээн хотноо 11 дэх даагаа зохион байгуулж байгаа нь энэ.  

Энэ удаагийн форум нь цар тахлын нөлөөгөөр дөрвөн жил засварласны дараа болж байгаараа онцлог.  

Уг арга хэмжээнд Монголын талаас: 

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, МҮХАҮТ-ын дарга Т.Дүүрэн, БОАЖЯ болон Гадаадын иргэдийн харьяатын газар, хил залгаа аймгуудын Засаг дарга нарын тэргүүтэй салбарын төлөөлөл болон жижиг, дунд бизнес эрхлэгч нийт 100 орчим төлөөлөгч оролцож байна.

Мөн үзэсгэлэнд олон улсын бараа бүтээгдэхүүний 500 павилон ажиллуулж, автомашин, хүнд машин механизм, хүнсний бүтээгдэхүүний  үзэсгэлэнгийн долоон хэсэгт гурван улсын иргэд бүтээгдэхүүнээ сурталчилж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top