Ирэх оны төсөвт авто замын их засварт ₮200-аас дээш тэрбумыг тусгана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 03

Аймаг тус бүрийн урт хугацааны хөгжлийг тэтгэх, хязгаарлагч хүчин зүйлүүдийг арилгах зорилготой “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийг Засгийн газар баталсан. 

Зам, тээврийн хөгжлийн сайд  С.Бямбацогт уг төсөлтэй холбогдуулан  хэлэхдээ “Шинэ сэргэлтийн таван тойрог” төслийн хүрээнд бүх аймгийн төвүүдийг өөр хооронд нь холбоно.

Мөн хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болно. Тухайлбал, одоогоор Алтанбулаг-Замын-Үүд, баруун босоо чиглэлд Булган-Цагааннуур чиглэлийн авто замын хоёр коридортой байна. Тэгвэл энэ төслийн хүрээнд Бага Илэнх-Шивээхүрэн, Бургастай-Арцсуурь, Эрээнцав-Бичигт гэсэн авто замын гурван коридор нэмж барина. Мөн хэвтээ чиглэлд Цагааннуур-Сүмбэр-Цагааннуур-Ульхан боомтыг холбосон хэвтээ чиглэлийн хоёр коридортой болно” гэсэн. 

Мөн тэрбээр, Ерөнхий сайдын автозамын салбарынхантай хийсэн өглөөний уулзалтын үр дүн богино хугацаанд гарч байна.

Монгол Улсын урд, хойд хилийн боомтуудыг холбох авто замын таван босоо коридортой болно.

Ирэх оны төсөвт анх удаа 200-аас дээш тэрбум төгрөгийг авто замын их засварт тусгаж,  600 гаруй км зам засна гэв.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(59.153.112.117) 2023 оны 09 сарын 05

Тэгээд нилээд хувийг өөрөө цавчина сонгуулиа санхүүжүүлнэ тээ

0  |  0
Top