Улаанбаатарчуудын усны хэрэглээ, хүртээмжийн талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 04

Үндэсний Статистикийн Хорооны дарга Б.Батдаваа Мянганы Сорилтын Корпорацын Жендэр, Нийгмийн оролцоо хариуцсан захирал Шэйрон Рожерс болон Монголын Мянганы Сорилтын Сангийн Жендэр, Нийгмийн оролцоо хариуцсан захирал А.Отгончимэг тэргүүтэй төлөөлөлтэй уулзжээ.

Уулзалтаар усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Монголын Мянганы Сорилтын Сан болон Үндэсний Статистикийн Хороо хамтран зохион байгуулсан “Улаанбаатар хотын орон сууцны болон гэр хорооллын өрхүүдийн усны үйлчилгээний төлбөр төлөх эрмэлзлийн судалгаа”-ны үр дүнг тархаах мөн нэмэлт судалгааны ажлын явцын талаар санал солилцжээ.

Энэхүү судалгаа нь Улаанбаатарчуудын усны хэрэглээ, хүртээмж, үйлчилгээний сэтгэл ханамжийн асуудлыг нийгэм-эдийн засгийн нөхцөл байдал, усны үйлчилгээнд төлөх төлбөрийн чадвар, эрмэлзэл зэрэгтэй уялдуулан судалсан анхдагч судалгаа болсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top