Валютын нөөцөөс $33 саяыг банкуудад нийлүүллээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 05

Өнөөдөр /2023.09.05/ Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар  33 сая ам.доллар  ялгаатай ханшаар банкуудад нийлүүлжээ. Своп, форвард арилжаагаар банкууд санал ирүүлээгүй аж.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл юм.

Тодотгоход, гадаад валютын албан нөөц энэ оны наймдугаар сарын төгсгөлд 3 тэрбум 933 сая 330 мянган ам.доллар болсон.  Энэ нь сарын өмнөхөөс 2.77 хувь, оны эхнээс 15.70 хувь, жилийн өмнөхөөс 45.91 хувиар өссөн үзүүлэлт юм.

Жилийн өмнөх наймдугаар сард валютын нөөц 2.6 тэрбум ам.доллар байв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top