Монгол-Хятадын дөрөв дэх экспо өчигдөр (2023.09.06) БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотноо нээлтээ хийсэн.
"Хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, боломжоо хамтдаа хуваалцья” уриан дор зохион байгуулагдаж буй уг экспог Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун нээж үг хэллээ.
Энэ удаагийн экспо нь оролцогч аж ахуйн нэгжийн тоог 30 хувиар өсгөж, нийт 35 орны бараа бүтээгдэхүүнийг дэлгэн танилцуулж цар хүрээгээ өргөжүүлсэн онцлогтой болж байна.
Үзэсгэлэн худалдаанд Монгол Улсын 500 аж ахуй нэгж оролцож байгаагийн 95 хувь нь жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч байна. Салбар чиглэлийн хувьд 99 хувь нь уул уурхайн бус буюу хүнс, мал аж ахуйн салбарын баялаг бүтээгчид байгаа юм.
Мөн Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус арга хэмжээний хүрээнд хөрөнгө оруулалтыг татах хурал, форумууд зохион байгуулагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )