Үндэсний үйлдвэрлэгч "Stardust Mongolia" хувцасны брэнд БНХАУ-ын ӨМӨЗО-ы Хөх хотод зохион байгуулагдаж буй "Монгол-Хятадын Экспо”-д ноолууран хувцсаараа оролцож байна.
Монгол, Хятад хоёр улсын худалдаа, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэхэд чухал нөлөө үзүүлж буй тус арга хэмжээнд Монгол Улсаас хүнс, арьс шир, ноос ноолуур, монгол дээл хувцас, гар урлал зэрэг үндэсний брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 500 гаруй бизнес эрхлэгчид, аж ахуйн нэгж оролцож буй юм. Харин 35 улсын төлөөлөл болон БНХАУ-ын 27 мужийн нийт 3000 гаруй аж ахуйн нэгж оролцож, бараа, бүтээгдэхүүнээ сурталчлан танилцуулж байна.
Есдүгээр сарын 06-ны өдөр эхэлсэн тус экспо “Хөгжлийн шинэ хэв маягийг бий болгож, хөгжлийн шинэ боломжийг хуваалцъя” сэдвийн хүрээнд энэ сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Facebook page | Stardust Mongolia
Утас: 8691 9898
Сэтгэгдэл ( 1 )
Premium quality