Инфляц 10%-тай гарч, дахин хоёр оронтой тоогоор хэмжигдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Инфляц буюу  хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ өнгөрсөн наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.0 хувь, өмнөх оны эцсээс 6.6 хувиар тус тус өсөж, өмнөх сараас 0.2 хувиар буурсан байна.

Өмнөх оны мөн үеэс 10.0 хувиар өсөхөд:

Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 16.4 хувь,

Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,

Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,

Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь,

Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,

Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 7.9 хувь,

Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 18.0 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Сануулахад, инфляц долоодугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 9.2 хувь, өмнөх оны эцсээс 6.8 хувь, өмнөх сараас 0.3 хувиар өссөн байсан юм.

Сүүлийн саруудад инфляцын эрчим буурч буй ч Хятадын эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд  манай экспортын хэмжээ, үнэд нөлөөлөх эрсдэлтэй байгаа нь инфляц хоёр оронтой тоонд хадгалагдах магадлалыг нэмэгдүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(66.181.183.40) 2023 оны 09 сарын 08

Tetgever inflationtai yalduulj nemex yu bolov.

0  |  0
Top