Үндэсний брэнд бүтээгч “Грийн Групп” экспортын зорилтын хүрээнд байгалийн нөхөн сэргээгдэх баялагт инновац шингээн зах зээлд нийлүүлэх, цаашилбал олон улсад өргөн цар хүрээнд экспортлох алсын хараатайгаар брэнд бүтээгдэхүүнээ хөгжүүлэн, үйлдвэрлэлээ өргөжүүлсээр байна.
Энэ удаа Талын монгол, Лапша брэндүүд Монгол Улсыг төлөөлөх 500 брэнд бүтээгдэхүүний нэгээр сонгогдон Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспод үндэсний брэнд бүтээгдэхүүнээ танилцуулж байна.
Талын Монгол брэнд халуун ногоотой борцтой гоймонтой шөлийг БНХАУ-ын зах зээлд нэвтрүүлэхээр зорьж буй бөгөөд экспод оролцогчдыг амталгаат худалдаанд урьлаа.
Харин Лапша брэнд Монгол орны хөрсөнд ургуулсан эрүүл, органик, “Элковит”-оор баяжуулсан 10 гаруй нэр төрлийн гоймонгоо урд хөршийн хэрэглэгчдэд санал болгож байна.
Ковид цар тахлын улмаас хоёр жил завсарласан Монгол-Хятадын дөрөв дэх удаагийн экспо энэ жил өргөн цар хүрээтэй болж 35 улсын 3000 гаруй ААН-үүд оролцож байна.
ДЭЛХИЙД ХАМТДАА ТӨЛӨӨЛНӨ