Замын цагдаагийн дохиур шидсэн иргэнд зөрчлийн хэрэг үүсгэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 11

Олон нийтийн цахим сүлжээнд тавигдсан бичлэгтэй холбогдуулан, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэн Б-ын 2023 оны есдүгээр сарын 8-ны өдөр гаргасан үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар бүртгэлд авч, шалгаж байна.

Уг бичлэгт иргэн Б нь замын цагдаагийн дохиур модыг авч шидэх бөгөөд энэ үйлдэл нь албан хаагчийн үйл ажиллагаанд саад учруулсан зөрчилд тооцогддог байна. 

Зөрчийн тухай хуулийн 15.2 дугаар зүйл. Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах 1.Төрийн албан хаагч, эсхүл улсын байцаагчийн эрхтэй этгээдийг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэх зорилгоор: 1.1.тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг бусдад уриалсан; 1.2.хууль ёсны дагуу шаардсан холбогдох мэдээ, мэдээллийг цаг хугацаанд нь гаргаж өгөөгүй, эсхүл санаатайгаар худал мэдээлэл өгсөн, эсхүл төөрөгдүүлсэн; 1.3.хийсэн үйл ажиллагаанд нь саад учруулсан, эсхүл хөндлөнгөөс нөлөөлөхийг оролдсон бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

2.Хууль сахиулах чиг үүргийг хэрэгжүүлж байгаа: 2.1.төрийн албан хаагчаас тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсхүл биелүүлэхгүй байхыг уриалсан; 2.2.төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд нь саад учруулсан; 2.3.төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тайлбар: Энэ хуульд заасан "хууль сахиулах чиг үүрэг" гэж цагдаа, дотоодын цэрэг, тагнуул, гааль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, төрийн тусгай хамгаалалтын албаны болон авлигатай тэмцэх, хил хамгаалах, гадаадын иргэн, харьяатын асуудал эрхэлсэн байгууллагын алба хаагчийн хуульд заасан чиг үүргийг ойлгоно.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Кк(202.9.46.71) 2023 оны 09 сарын 14

Zamiin tsagdaag zamtai tegshilchikhed ch zugeershtee...pisda

1  |  1
Баагий(202.126.90.73) 2023 оны 09 сарын 18

Цагдаатай холбоотой иргэний гаргасан зөрчлийг ийм шуурхай цагдаагийнхан шийдвэрлэдэг.Харин энгийн иргэн иргэнтэйгээ зодолдвол цагдаагийнхан огт тоодогүй юм.жишээ:Дарогоны ойроцоо сайн дураар зохицуулагч хийж байсан иргэнийг зодсон этгээдийг яасан талаар хагас сар болоход таг чиг шүү.Цагдаагийн ажил ийм л байна.

3  |  1
Ккк(202.126.88.216) 2023 оны 09 сарын 18

Сүртэй лаларууд 40 их наяд Хөгжлийн банк,ЖДҮ нүүрсний хулгайчдаа яаж ч чадахгүй байж ,\nЛаларын цагдаа нарыг замтай тэгшиочихэд ч муу юм байхгүй ...пизда

8  |  1
цагдаагын өстөн (202.126.89.68) 2023 оны 09 сарын 14

зх сүртэй шүүрнүүд бэ нэг муу дохиур шидлээ гээд ялтан болгох уу энэ бизданууд нэг төрийн хувцас өмсчихөөр амнаас нь гарсан хий болгон хууль ёсны ч гэх шиг худалч хүнд унгасан хийн ч хууль ёсны шаардлага болгохнээ

3  |  0
зочин(139.5.217.113) 2023 оны 09 сарын 18

Хар хятадуудаа хөөж гаргаачээ . ядарсан иргэдээ дарамталхаас өөр шидгүй ийм төрөөр яах вэ? тэр зөрчлийн хуультайгаа бушуухан үгүй бол!

7  |  2
Зочин(103.254.123.43) 2023 оны 09 сарын 14

Зөв шдэ

1  |  0
зочин(59.153.86.212) 2023 оны 09 сарын 18

зүв зүгээр байхад нь ингээгүй байлгүй, тэвчээрийг бараа биз цалин өгдөг гэсэн онигоо байдаг биздээ замын цагдаагийн тухай

3  |  3
Бабуяа(202.126.88.174) 2023 оны 09 сарын 12

Барууныг дуурайж ардчилал ярьсан ойворгон залуусын үйлдэл хэрээс хэтэрч мэдэх нь.

4  |  0
Ок(66.181.181.94) 2023 оны 09 сарын 18

За хуцаад бай. Энэ их мөнгө идэж улсад их хэмжээний хохирол учируулсан хүмүүсээн барьж шийтгээч. Энэ олон хар хятад араб энэ тэр хүмүүсээ зхоицуулаач гаргаач.

5  |  2
Ө(59.153.115.81) 2023 оны 09 сарын 12

Наадах ч ганцаараа цагдаа дээр очоод л гөлөг шаана

2  |  0
Зочин(202.9.46.102) 2023 оны 09 сарын 17

Удахгүй цагдаа нарыг зогсож бхад нь ирж зодоод явах нь ээ. Энэ дүрэм журам мэдэхгүй нөхдүүдийг дахиж ингэхгүй болтол нь шийтгэж сургаж бусдад ийм үйлдэл гаргавал яадгийг сайн харуулах хэрэгтэй.

6  |  2
Зочин(202.9.40.117) 2023 оны 09 сарын 14

Золбин цагдаа нарыг дарж байх хэрэгтэй

5  |  7
э(202.179.27.187) 2023 оны 09 сарын 14

нэртэйгээр нь шаардлага тавьсан цагдааг барьж аваад балбахнээ

4  |  2
ХУУЛИА ЧАНГАРУУЛААЧ (59.153.87.167) 2023 оны 09 сарын 18

ЦАГДААГИЙН ЭРХЭНД ХАЛДАНА ГЭДЭГ МАШ НОЦТОЙ ШҮҮ. НИЙГЭМД БУРУУ ЖИШИГ ТОГТОХООС СЭРГИЙЛЖ ТУХАЙН ИРГЭНИЙГ ХАТУУ ШИЙТГЭ

7  |  5
hh(202.131.249.190) 2023 оны 09 сарын 17

ажил үүргээ гүйцэтгэж байгаа Төрийн албан хаагчийн техник, багаж хэрэгслийг эвдэж сүйтгэсэн, гудамжинд танхайрснаар эрүүгийн хэрэг үүсгээгүй нь их юм

7  |  2
(103.57.93.76) 2023 оны 09 сарын 18

Цагдаа нь шудрага, эвийг эрхэмлэгч, дайчин байх хэрэгтэй

9  |  0
Адилхан (103.212.117.164) 2023 оны 09 сарын 18

Жолоочын бичиг баримт газар шидсэн алба хаагчаа бас шийтгэ

8  |  0
Цэцгээ(66.181.182.95) 2023 оны 09 сарын 14

Даварсан авгай шоронд суулга тэр одоо хэн бэ ард түмэнг доромжмлдог тэнэг авгай

4  |  2
bi(202.126.88.74) 2023 оны 09 сарын 11

zovsht hen durtain modiig n shideed kkkk

1  |  0
Nn(59.153.113.178) 2023 оны 09 сарын 11

Za ingej ch davrach bolohgv baihaa

4  |  0
Top