Монголбанкнаас “Төрийн мөнгөний бодлогын үндсэн чиглэл”-ийн төслийг УИХ-д өргөн барихаас өмнө нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулсан.
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэлийн төсөлд, Мөнгөний болон Макро зохистой бодлогын хүрээнд:
Хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг дунд хугацаанд (2024-2026 онд) +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулахад чиглэсэн мөнгөний бодлогыг зах зээлийн зарчимд тулгуурлан хэрэгжүүлнэ.
Инфляцыг онилох мөнгөний бодлогын арга хэлбэрт бүрэн шилжих, мөнгөний бодлогын үр нөлөөг сайжруулахад шаардлагатай нөхцөлүүдийг бий болгоно.
Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш нь макро эдийн засгийн суурь нөхцөлтэй нийцэн уян хатан тогтох зарчмыг баримтална.
Макро эдийн засгийн болон санхүүгийн бодлогуудын оновчтой хослолыг хэрэгжүүлэх хүрээнд санхүүгийн системд хуримтлагдаж болзошгүй эрсдэлийн шинжилгээг сайжруулан, эрсдэл хуримтлагдахаас сэргийлэхэд чиглэсэн макро зохистой бодлогыг мөнгөний бодлоготой хослуулан хэрэгжүүлнэ.
Инфляцыг онилох мөнгөний бодлогын дэглэмд нийцтэй олон нийттэй харилцах харилцаанд шилжинэ гэж тусгажээ.
Сэтгэгдэл ( 0 )