Өнөөдрийн арилжааны дараа хөрөнгийн захын үнэлгээ ₮10.1 их наяд боллоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 12

Өнөөдөр Монголын хөрөнгийн биржийн  энгийн арилжаагаар 42 хувьцаат компанийн 233,472,776 төгрөгийн үнийн дүн бүхий 712,379 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 10 компанийн хувьцааны ханш өсч, 25 компанийн хувьцааны ханш буурсан бол 7 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Хөх ган ХК (HGN +15.00%), Газар Шим Үйлдвэр ХК (GAZR +3.83%), Инвескор ББСБ ХК (INV +1.79%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Сор ХК (SOR -14.43%), Хөвсгөл хүнс ХК (HHS -11.29%), Гутал ХК (GTL -9.42%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн өнөөдрийн арилжаагаар: 

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 18,985 ширхэг нэгж эрх 8,456,728 төгрөгөөр,

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 10,508 ширхэг үнэт цаас 1,050,683,260 төгрөгөөр,

"Энержи Ресурс" ХХК 2 багц 12,800 тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс 5,760,000 юань буюу 2,740,089,600 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 4,032,702,364 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 0.59% хувиар буурч, 34,548.91 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,106,753,554,105 төгрөг боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top