"Эрдэнэс Тавантолгой" ХК "Чалко"-гоос авсан урьдчилгаа төлбөрөө барагдуулжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2021 оны дөрөвдүгээр сараас 2022 оны тавдугаар сарын хооронд БНХАУ-ын "Чалко" компаниас нүүрсээр төлөх нөхцөлтэйгөөр 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан байдаг. Харин компанид онцгой дэглэм тогтоох үед дээрх урьдчилгаа төлбөрийн үлдэгдэл 275.1 сая ам.доллар байсан.

Тэгвэл онцгой дэглэм тогтоож, засаглалыг сайжруулан, олборлолт, борлуулалтын хэмжээг нэмэгдүүлснээр БНХАУ-ын "Чалко "компаниас авсан 305.8 сая ам.долларын урьдчилгаа төлбөрийг хүүгийн хамт өчигдөр /2023.09.12/ бүрэн төлж барагдууллаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top