Мөнгөний нийлүүлэлт  өмнөх оны мөн үеэс ₮5.7 их наядаар нэмэгджээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 13

Мөнгөний нийлүүлэлт (М2) энэ оны наймдугаар сард 32.6 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 5.7 (21.1%) их наяд төгрөгөөр нэмэгджээ.

Өмнөх оны мөн үетэй харьцуулахад:

Анхаарал хандуулах зээлийн өрийн үлдэгдэл 1.4 их наяд төгрөг болж, 16.2 хувиар өсч, 

Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл 2.2 их наяд төгрөг болж, 11.7 хувиар буурсан байна.

Төгрөгийн ам.доллартой харьцах сарын дундаж ханш 3469.98 төгрөг,

Төгрөгийн евротой харьцах сарын дундаж ханш 3786.60 төгрөг,

Төгрөгийн юаньтай харьцах сарын дундаж ханш 479.45 төгрөг,

Төгрөгийн рубльтэй харьцах сарын дундаж ханш 36.36 төгрөг байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top