Металлургийн инженерүүдийг ОХУ-д Русал компанийн санхүүгийн дэмжлэгтэйгээр бэлтгэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ОХУ-ын “Русский Алюминий Менеджмент” ХК болон ОХУ-ын Сибирийн холбооны их сургуультай “Оюутан сургах хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх тухай” гурван талт Харилцан ойлголцлын санамж бичиг  байгууллаа.

Санамж бичигт Монгол Улсын Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Батбаяр, ОХУ-ын “Русский Алюминий Менеджмент” ХК-ийн дэд ерөнхийлөгч Елена Степановна Безденежных, Сибирийн Холбооны Их сургуулийн Ерөнхийлөгч Александр Викторивич Усс нар гарын үсэг зурав.

Гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ө.Энхтүвшин оролцож, Монгол Улсын аж үйлдвэрлэлийн хөгжилд хувь нэмэр оруулах боломжтой энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлэгчдэд баяр хүргэж, төслийн хэрэгжилтэд амжилт хүсэв. 

Талууд Санамж бичгийн хүрээнд Орос-Монголын хүмүүнлэгийн болон аж үйлдвэрлэлийн харилцааг бэхжүүлэх, Монгол Улсыг техникийн мэргэжилтнүүдээр хангах, соёл, угсаатны зүйн туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэхээр тохиролцов.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top