"Ваннаби" групп 10 сая иргэнтэй "Метаверс Улаанбаатар хот”-ыг байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, метаверс хотыг бий болгох чиглэлээр хамтын ажиллагааг өрнүүлэх хүрээнд БОАЖ-ын Сайд Б.Бат-Эрдэнэ, Ваннаби группийн Ерөнхийлөгч Жон Ёнчол болон бусад төлөөлөлтэй уулзлаа. 

Метаверс ертөнцөөр дамжуулан хоёр орны соёл, уламжлал, аялал жуулчлалын харилцаа, хамтын ажиллагаа өргөжүүлэх зорилго тавин ажиллах бөгөөд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар боллоо.  

"Ваннаби групп” нь санамж бичгийн хүрээнд “10 сая иргэнтэй метаверс Улаанбаатар хот”-ыг байгуулах ажлыг хийж гүйцэтгэнэ.

Мөн мэдээллийн технологийг ашиглан метаверс ертөнцийг байгуулах хүрээнд түүний менежментийг удирдах хүний нөөцөө бэлтгэн сургахын тулд “Чингис хаан метаверс дээд сургууль”-ийг байгуулан ажиллахаар төлөвлөж байгааг хэлэлцлээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top