ШИЙДВЭР: Бодлогын хүү дөрөв дэх улиралдаа 13%-д хадгалагдана

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо мөнгөний бодлогын ээлжит шийдвэрээ танилцууллаа. /2023.09.15/

Эдийн засаг, банк, санхүүгийн зах зээлийн өнөөгийн байдал, гадаад дотоод орчны төлөв, эрсдэлийг харгалзан үзээд бодлогын хүүг 13 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргажээ. 

Ингэснээр бодлогын хүүгийн түвшин дөрөв дэх улиралдаа 13 хувьд хадгалагдаж байна.

Монголбанк хэрэглээний үнийн индексээр хэмжигдэх инфляцыг  +/-2 нэгж хувийн интервалд 6 хувийн орчимд тогтворжуулах хугацааг өмнөх тооцооллоос нэг улирлаар хойшлуулж, 2024 оны хоёрдугаар улирал гэж авч үзжээ.

Инфляц өнгөрсөн наймдугаар сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 10.0 хувь, өмнөх оны эцсээс 6.6 хувиар тус тус өсөж, өмнөх сараас 0.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top