ЗГ-ын Ажлын хэсэг “Орано майнинг”-аас ирүүлсэн санхүүгийн загварчлалд саналаа ЯАРАЛТАЙ өгнө

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 15

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар болон “Бадрах энэржи” компанийн хөрөнгө оруулалтын гэрээг Монгол Улсын Үндсэн хууль, хууль тогтоомжтой нийцүүлэн боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн төлөөлөл БНФУ-ын “Орано майнинг” компанийн ерөнхийлөгч Кзавие Сан Мартан Тие болон тус компанийн төлөөлөлтэй хөрөнгө оруулалтын гэрээ, санхүүгийн загварчлалын талаар уулзжээ.

Уг уулзалтаар “Орано майнинг” компаниас ирүүлсэн хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгасан санхүүгийн загварчлалын талаар болон Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгээс тавьсан саналын дагуу хийсэн загварын талаар тус компанийн төлөөлөгч Оливер Түмир тус тус танилцуулж, хэлэлцжээ.

Монгол Улсын Засгийн газрын ажлын хэсгийн зүгээс “Орано майнинг” компанийн дээрх ирүүлсэн санхүүгийн саналыг судлан үзэж саналаа яаралтай өгөхөөр тогтсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top