Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин 2023 оны хоёрдугаар улирлын байдлаар 1.9 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 345.6 (22.4%) мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 59.2 (3.2%) мянган төгрөгөөр нэмэгджээ.
Дундаж цалинг хүйсээр авч үзвэл, эрэгтэйчүүдийнх 2.1сая, эмэгтэйчүүдийнх 1.7 сая төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.5 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.2 сая төгрөг байна.
ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2023 оны хоёрдугаар улиралд 2015 оноос 2.3 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 36.2 хувиар нэмэгджээ.
Сэтгэгдэл ( 3 )
Битгий худлаа хуцаж хулгайч МАН-н пиар хийгээд бай!
Худлаа................. хаана тэр 1,9 сая гэж бнааа, энэ тооны цалин авах юм сан даа\n\n
Үндэсний статистикийн хороо улайм цайм худал шаадаг болжээ. Сонгууль ойртоод МАН-ыг сайн харагдуулах гэж ингэж байгаа юм уу?