БГД-ийн цагдаагийн II хэлтсийн дэд дарга алба хаагчийнхаа БИЕД ХАЛДЖЭЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Өнгөрөгч амралтын өдөр буюу есдүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дэд дарга н.Очирбат алба хаагчийн биед халджээ.

Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар, н.Очирбат нь амралтын өдрөөр алба хаагчдаа дуудан ирүүлж, архидан согтуурсан гэх бөгөөд тухайн үед согтолтын хэмжээ нэг бүхлээс дээш гарсан гэжээ.

Энэ хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газраас “Алба хаагчид амралтын өдөр, ажлын бус цагаар, хувийн асуудлаар үл ойлголцсон, маргаан асуудал үүсгэсэн асуудалд хууль, журамд зааснаар эрх бүхий албан тушаалтнаас албаны шалгалт хийж байна. Одоогоор хариу дүн гараагүй учир мэдээлэх боломжгүй” гэх тайлбарыг өгөөд байгаа юм.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top