УУХҮЯ, АМГТГ, ҮГА мэдээллийн нэгдсэн системтэй болно 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 18

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал “Алсын хараа 2050”,  Засгийн Газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт хэрэгжүүлэх гол зорилтыг “Ил тод, хариуцлагатай уул уурхай, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлж, эрдэс баялгийн сан хөмрөгийг арвижуулах замаар тогтвортой, олон тулгуурт эдийн засгийн бүтцийг бий болгож, баялгийн шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлнэ” гэж тодорхойлсон. 

Салбар яамны зүгээс төрийн үйлчилгээг ил тод, нээлттэй, хүртээмжтэй, хариуцлагатай болгох, салбарын үйл ажиллагааны бүтээмж, үр ашгийг нэмэгдүүлэх, уялдаа холбоог сайжруулах, ил тод, хариуцлагатай байдлыг төлөвшүүлэх зорилгоор Эрдэс баялгийн салбарын цахим шилжилтийн бодлогыг боловсруулан ажиллаж байна. 

Энэ хүрээнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны захиалгаар AМЕП-2 төслийн баг УУХҮЯ, АМГТГ болон ҮГА байгууллагууд хоорондын мэдээллийн урсгалыг тодорхойлж, бизнес процессын өнөөгийн нөхцөл байдлын шинжилгээг хийж, Ажиллагаа дундын мэдээллийн платформ (АДМП)-ын замын зураглал боловсруулах ажлыг гүйцэтгэж, тайланг УУХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Г.Батбаярт хүлээлгэн өглөө. 

Энэхүү судалгааны тайлан нь цаашид 3 байгууллагын мэдээллийн системийг нэгтгэх, дундын мэдээллийн платформ үүсгэх ажлын эхлэл болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top