Барилга, хот байгуулалтын сайдаас өгсөн үүрэг чиглэлийн хүрээнд БХБЯ-ны Салбарын хяналтын газраас төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг явуулж байна.
Энэ хүрээнд Нийслэлийн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээрх одоо ашиглагдаж байгаа 40, 50 мянгатын нийт 64 барилгын судалгааг гаргаад байгаа аж.
Тус барилгуудын ашиглалтын төлөв байдалд Төрийн хяналт шалгалтын тухай, Газрын тухай, Хот байгуулалтын тухай, Барилгын тухай хууль болон бусад холбогдох хуулиудад заасан норм, стандартын дагуу үнэлэлт дүгнэлт гаргах, мэргэжлийн заавар зөвлөмжөөр хангаж, эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор ийнхүү хяналт шалгалтыг явуулж байгаа юм байна.
Шалгалтыг 2023 оны наймдугаар сарын 29-ний өдрөөс эхлүүлж, есдүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 18 барилгын 76 өргөтгөлийн барилгад 94 иргэн, хуулийн этгээдэд хяналт шалгалт хийж, холбогдох баримт бичиг шалгуулах тухай мэдэгдэх хуудас хүргүүлжээ.
Шалгалтаар үндсэн хийц бүтээцийг өөрчилсөн, 2 өрөө болон 3 өрөө байрыг нийлүүлж, өрөө тусгаарласан ханыг буулгаж, заал хэлбэртэй болгосон, газрын болон барилгын зөвшөөрөлгүй өргөтгөл барьсан зэрэг нийтлэг зөрчил дутагдлууд илэрчээ.
Хяналт шалгалтын үйл ажиллагаа үргэлжлэн явагдаж байна.
Сэтгэгдэл ( 3 )
Baishingaas urgaj garsan uilchilgeeni tuvuudiig nuraah tsag ni bolson. Zambraagui hotiin tohijiltiig ih muuhai haragduulj baigaa
СБД 5-р хорологии 3 -р хорооны 19 ; 20 Дугаар байруудын нэг давхарын ергетгел нэрээр даацын хана цоолж сунгасан байруудыг шалгаж хуучин хэвэнд нь оруулаад зерчлийг арилгуулна уу
яармаг нүхэт зэрэг богд уулын аманд отог нэрээр газар аваад зөвшөөрөлгүй барилга барьсан компани тэдгээртэй холбоотой хууль зөрчсөн газрын асуудлыг шалгаа тэр барилгуудыг нурааж чадахгүй байж энгийн иргэдийхээ бизнессийг дарамтлаад нураана гэж сүрдүүлээд яваад байгаа шүү. Энэ болгоны цаана бенессыг нь булаах авилгал авах шунал байгаа. Муусайн хулгайч нарт авилгал өгмөөргүй байна шүү