Азийн Хөгжлийн Банкнаас манай улсын эдийн засгийн төлөвийн талаарх шинэчилсэн төсөөллөө танилцуулаад байна.
Инфляц сүүлийн 27 сарын турш төв банкны зорилтот түвшнээс хэтрээд буйг тодотгосон.
Энэ оны хоёрдугаар хагаст инфляц буурах хандлагатай хэдий ч, сүүлийн 12 сарын дундаж инфляц 2023 онд өндөр буюу 10.5%, 2024 онд 8.6% байх төсөөлөлтэй байгаа нь энэ оны дөрөвдүгээр сарын төсөөллөөс ялимгүй бага байна гэж үзжээ.
Сануулахад, Монголбанкны Мөнгөний бодлогын хороо энэ сарын 13, 15-ны өдөр хуралдаж, бодлогын хүүг 13%-д хэвээр хадгалсан.
Мөнгөний бодлогын мэдэгдэлд, Худалдааны түнш орнуудын инфляц саарч, худалдааны эргэлт сайжирч, тээврийн зардал буурч, төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байсан нь импортын барааны үнийн өсөлт, улмаар инфляцыг саарууллаа. Цаашид инфляц алгуур буурах хандлага үргэлжлэхээр байна.
Гэхдээ эдийн засгийн идэвхжил, төсвийн зардал, тэр дундаа төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлсэн нөлөөгөөр эрэлтийн шалтгаантай инфляц өмнөх төсөөллөөс нэмэгдэхээр байна гэсэн юм.
Сэтгэгдэл ( 1 )
МОНГОЛЫН ЭДИЙН ЗАСГИЙН ТАЛААР АХБ-НЫ ТӨСӨӨЛӨЛ НЬ ДБ БА ОУВС-ИЙНХААС АРАЙ ХАНАТАЙ ОНОЖ ДҮГНЭСЭН Л БАЙДАГ ЮМ БИЛЭЭ. ОООГИЙНХ НЬ ЧУХАМ ЯАХ ЮМ БОЛДОО