ТOП-20 индекс 1.25%-иар өсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

Энэ долоо хоногийн баасан гарагт Монголын хөрөнгийн биржийн арилжаагаар 41 хувьцаат компанийн 91,888,712 төгрөгийн үнийн дүн бүхий 733,359 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 19 компанийн хувьцааны ханш өсч, 16 компанийн хувьцааны ханш буурсан бол 6 компанийн ханш тогтвортой байлаа.

Үүнээс Сүү  ХК (SUU +5.74%), Улсын их дэлгүүр ХК (UID +3.33%), Төрийн Банк ХК (SBM +3.01%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол Могойн гол ХК (BDL -12.58%), Тэнгэрлиг медиа групп ХК (TNGR -11.76%), Монгол алт  ХК (ERS -10.34%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байв.

Мөн уг өдрийн арилжаагаар: 

Хөрөнгө оруулалтын 2 сангийн 13,531 ширхэг нэгж эрх 7,703,954 төгрөгөөр,

Хөрөнгөөр баталгаажсан 15,433 ширхэг үнэт цаас 1,527,670,700 төгрөгөөр,

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 531 ширхэг бонд  53,093,550 төгрөгөөр,

“Энержи Ресурс” ХХК-ийн  2 багц 12,800 тонн баяжуулсан коксжих нүүрс 16,640,000 юань буюу 7,889,190,400 төгрөгөөр тус тус арилжаалагдлаа.

Энэ өдөр нийт 9,569,547,316 төгрөгийн үнийн дүн бүхий арилжаа зохион байгуулав.

ТOП-20 индекс 1.25%  өсч, 35,071.44 нэгж болсон бол зах зээлийн үнэлгээ 10,053,034,192,773 төгрөг боллоо. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top