Хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэхээр хоёр улсын хамтарсан  ажлын хэсэг хуралдлаа

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 09 сарын 24

Монгол, Хятадын Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх зорилгоор хоёр улсын хамтран байгуулсан  ажлын хэсэг  (2023.09.22) БНХАУ-ын Бээжин хотноо хуралдлаа.   

Хурлыг ажлын хэсгийн ахлагч Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар ахалж, гишүүдээр Эдийн засаг хөгжлийн яам, Сангийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, “Эрдэнэс Тавантолгой” ХК зэрэг байгууллагын төлөөллүүд оролцлоо.
 
Хятадын талаас “Чайна Энержи” группийн туслах ерөнхий захирал Кан Фэн Вэй, Төмөр замын газар, Нүүрс тээвэрлэлтийн газар, Олон улсын хамтын ажиллагааны газар, “Чайна Энержи Баошөн төмөр зам” болон бусад ажлын хэсгийн төлөөллүүд зэрэг нийт 30 орчим хүний бүрэлдэхүүнтэй хуралдлаа.

Тус хурлаар талууд гурван дэд ажлын хэсгийн холбогдох асуудлууд болон ажлын явцын талаар санал солилцлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top