МҮХАҮТ-ын XXI их хурал энэ долоо хоногт зохион байгуулагдаж, Ерөнхийлөгчөөр Д.Энхтүвшин сонгогдлоо. Түүнчлэн, Удирдах зөвлөл анхны хуралдаанаа хийж, МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирлаар Т.Дүүрэнг улираан томиллоо.
Мөн хурлаар танхимын 25 тэргүүлэгчийг сонгосон бөгөөд тэргүүлэгчид нь МҮХАҮТ-ын дүрэмд зааснаар Удирдах Зөвлөлийн хурал хооронд танхимын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх үүрэгтэй.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгчөөр 2019-2023 онд ажилласан О.Амартүвшин шинээр сонгогдсон Д.Энхтүвшинд тамга, тэмдгээ хүлээлгэн өгөв.
Сэтгэгдэл ( 0 )