ЗТХ-ийн сайд С.Бямбацогт БНХАУ-ын Тяньжин хотын орлогч дарга Жу Пен тэргүүтэй төлөөлөгчид болон Тяньжины далайн боомтын удирдлагуудыг хүлээн авч уулзжээ.
Уулзалтаар дараах асуудлуудыг ярилцжээ.
Тяньжин боомтод чингэлгүүд 50-60 хоног саатдаг, 500-1000 долларын нэмэлт төлбөр, шан харамж төлсөн тохиолдолд хурдан ачигддаг асуудал үүсээд байна.
Авилга өгвөл ачаагаа 1 хоногт авдаг, журмаараа явбал жар хоног саатдаг асуудлаас болоод импортын барааны үнэ өртөг өсөх, хангамжид нөлөөлж, Монгол Улс хохирч байгааг Тяньжин хот болон боомтын удирдлагууд анхаарч ажиллахыг хүсчээ.
Тяньжин боомтын үйлчилгээний хураамж 100 доллар байхад манай компаниуд 300 доллар төлдөг, Тяньжинаас Эрээн хүртэл төмөр замаар чингэлгийн тээврийн тариф 5500 юань байхад импортлогчид 2000 доллар төлж байгаа асуудлыг судалж бууруулах арга хэмжээ авах талаар ярилцжээ.
Тяньжин боомтын зүгээс Монгол Улс руу чиглэсэн чингэлэг олон хоногоор саатаж буй асуудлыг нэн даруй шийдвэрлэж, дарааллын эхэнд тогтмол оруулдаг байх зохион байгуулалт хийж ажиллахаар болжээ.
Хахууль төлсөн нь хурдан ачигддаг асуудалд Тяньжин хотын зүгээс хуулийн байгууллагатайгаа хамтран албаны шалгалт хийж үр дүнг ойрын хугацаанд танилцуулна гэжээ.
Тяньжинаас Улаанбаатар хүртэл тээврийн үнэ, тарифыг бууруулах асуудал дээр Тяньжин боомт, "УБТЗ" ХНН хамтарч ажиллахаар тохирчээ.
Монгол Улсад олгосон Тяньжин боомтын Дунзьяны 10 га газарт ачаа тээврийн логистик терминал байгуулах ажлыг эрчимжүүлэн хөрөнгө оруулалт хийх асуудлыг нэн даруй шийдвэрлэх, бодитой үр дүн гаргаж ажиллахыг Тяньжин боомтын захиргаа болон "МТЗ" ТӨХК-д хоёр талаас үүрэг болгожээ.
Замын-Үүд өртөөнд хуурай боомт байгуулах талаар судалгаа хийж, Тяньжин боомттой хамтран ажиллах, хөрөнгө оруулалт татах талаар шийдэл гаргахаар тохирчээ.
Сэтгэгдэл ( 3 )
hoyor ulsiin ediin.zasgiig saaruulj udaashruulj bna gesen.ug . baraa Ilgeelt udaah ni
hyatadiin.huuli.asar changa .hahuuli avsan hun tsaazlagddag. asar shudarga huulitai gazar. hudal yria hulgai hiisen hunii huruug ni.tastdag iim changa huulitai. Hyatadiin beejin. guanjou.tianjinii baraa uneheer chanartai.. hyamd baidag. baraa buteegdehuun.ergeltend oroh zuild baraa ilgeeh tal deer hahuuli.avch saad garch bgaa um bna daa. hoyhoyhoy
хятадын авилгатай тэмцэх газар хандсан нь дээрдээ.