48 дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Улаанбаатар Түншлэл-2023” Олон улсын үзэсгэлэн өнөөдөр эхэллээ.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Ж.Сандагсүрэн, Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий, Монгол Улс дахь Дипломат төлөөлөгчийн 11 газрын тэргүүн болон төлөөлөл нээлтийн үйл ажиллагаанд оролцож үзэсгэлэнд оролцогч гадаад, дотоодын ААН-үүдийн бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцлаа
Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Беларус улс, Оросын Холбооны улсаас 40 гаруй , БНХАУ-ын Ляонинь мужийн 30 гаруй бизнес эрхлэгч, дотоодын томоохон 40 гаруй ААН оролцож байна.
Үзэсгэлэнд дараах салбарын бүтээгдэхүүнүүд борлуулагдаж, өдөр бүр гадаад, дотоодын ААН-үүдийн нэрэмжит арга хэмжээ, уралдаан тоглоом зохион байгуулагдах юм.Үүнд:
ХАА: Био бордоо, Органик хог хаягдлыг боловсруулах бэлдмэл, Ургац хураагч комбайнууд, Бүх төрлийн ХАА-н тоног төхөөрөмж, Ачааны, зорчигч тээврийн, чиргүүлийн, тусгай техник, микроавтобус, электробус;
Барилга: Барилгын материал, Гипс хавтан, Фанер, Хөөс, Дамжуулах хоолойн эд анги, LED гэрэлтүүлгийн үйлдвэрлэл;
Хүнс: Жимс, жимсгэнэ, түүгээр хийсэн бүтээгдэхүүн, Зөгийн үйлдвэрлэл, Зэрлэг ойн үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн, Тосны ургамлын үр тариа (Маалинга, Рапс)-ны бүтээгдэхүүн, Өндөг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бяслаг, цөцгийн тос, мах, махан хагас боловсруулсан бүтээгдэхүүн, Чихэр;
Хөнгөн үйлдвэр: Бугын үслэг эдлэлээр хийсэн гутал, Халуун хадгалах сав, Гэр ахуйн хэрэгсэл;
Эрүүл мэнд: Мал эмнэлгийн эмийн сангийн сүлжээ, Байгаль нуурын давирхай;
Үзэсгэлэн аравдугаар сарын 1-ний өдөр хүртэл 09.00-19.00 цагийн хооронд Мишээл Экспо төвд зохион байгуулагдана.
Сэтгэгдэл ( 1 )
Орос монголын их хурал, засгийн газар бүгд хулгайч луйварчдаар дүүрсэн газар. Энэ бол яагаад ч ардчилсан нийгэм биш