АЗИЙН НААДАМ: Хөлбөмбөгийн шүүгч Ө.Батцэцэг Азийн наадмын ШИГШЭЭ ШАТНЫ шүүгчээр томилогдлоо

2023 оны 10 сарын 03

Монголын хөлбөмбөгийн холбооны "А", Азийн хөлбөмбөгийн холбооны “Элит" ангилалтай шүүгч Өнөржаргалын Батцэцэг 19 дэх удаагийн "Ханжоу 2022" Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ шатны тоглолтууд дээр ажиллахаар боллоо.

Хөлбөмбөгийн төрлөөр тивийн хэмжээний томоохон тэмцээний шигшээ шатанд Монгол шүүгч томилогдсон удаагүй бөгөөд Ө.Батцэцэг Монгол Улсаас Азийн наадмын финалын шатанд ажиллахаар болсон анхны шүүгч болж байна.Азийн наадмын эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн төрлийг шүүхээр орон орны 31 шүүгч анх томилогдсон. Тэдгээр шүүгчдээс хэсгийн шат өндөрлөсний дараа 10 шүүгч, хасагдах шатны дараа 10 шүүгч тус тус нутаг буцсан.

Харин Ө.Батцэцэг тэмцээний шилдэг шүүгчидтэй финалын шатанд хамт шүүхээр томилогдсон нь бахархууштай үйл явдал боллоо.

Анх 2016 онд МХБХ-ны шүүгч болж байсан Ө.Батцэцэг 2021 онд АХБХ-ны элит шүүгч болж өдгөө тивийн шилдэг шүүгчидтэй мөр зэрэгцэн ажиллаж байна. Энэ нь Монголын шүүгчдийн ур чадвар хэрхэн өсөн дэвжиж байгаагийн, эмэгтэй хөлбөмбөгийн шүүгчдэд ямар том боломж байгааг харуулсан явдал болж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top