Гадаад валютын нөөц $4 тэрбум давлаа 

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 03

Гадаад  валютын албан  нөөц энэ оны есдүгээр  сарын эцэст 4 тэрбум 124 сая 450 мянган ам.долларт хүрч өсчээ.

Валютын нөөц энэ оны наймдугаар сарын эцэст 3 тэрбум 933 сая 330 мянган ам.доллар байсан юм.

Төв банкны тухай хуулийн 5 болон 21 дүгээр зүйлүүдэд заасны дагуу Монголбанк нь эзэмшин, удирдаж байгаа гадаад валютын улсын нөөцийн гадаад төлбөрийг түргэн гүйцэтгэх чадвар, найдвартай байдлыг хангах үүрэг хүлээдэг.

Хуульд зааснаар Монголбанк дахь гадаад валютын улсын нөөц нь дараах төрлийн активаас бүрдэнэ:

Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт;

Бэлэн ба бэлэн бус хэлбэрээр байгаа чөлөөтэй хөрвөдөг гадаад валют;

Чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар чөлөөтэй төлөгдөх вексель;

Гадаад орны Засгийн газар, төв банк, олон улсын санхүүгийн байгууллагаас гаргасан буюу баталгаажуулсан чөлөөтэй хөрвөдөг гадаад валютаар нэрлэсэн, түүгээр төлөгдөх бүх төрлийн үнэт цаас;

Олон улсын хэмжээнд гадаад валютын нөөцөд тооцогдох бусад актив.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top