Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
Тэрээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Хотын даргад нэр дэвшигчийг Ерөнхий сайд танилцууллаа.
Улаанбаатар хотын өнөөдрийн үүссэн нөхцөл байдал олон жилийн турш бугшсан, олон нийтийн зүгээс хотын төлөвлөлт, зохион байгуулалт муутайгаас болж өнөөдрийн нөхцөл байдал бий болсон гэж дүгнэгддэг түвшинд байгаа.
Мэдээж үе үеийн хотын дарга нар эдгээр асуудлыг шийдвэрлэхийн төлөө ажилладаг. Ажиллаж байх хугацаандаа олон нийтийн шүүмжлэл дагуулсан олон асуудал байдаг. Нөгөө талдаа олон амжилт олсон олон асуудлын ард гарсан байдаг. Үүний адил Д.Сумъяабазар дарга Улаанбаатар хотын даргаар ажиллах хугацаандаа, МАН бодлогын дэмжлэг үзүүлж, нийслэлийн түгжрэлийг арилгах агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр дорвитой алхмуудыг хийж чадсан.
Харамсалтай нь Засгийн газрын зүгээс, Ерөнхий сайдын зүгээс авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлийг хийх чиглэл дээр улсын төсвийн хөрөнгө оруулалтын бодлого тусгаж, 320 орчим тэрбум төгрөгийг төсөвт суулгаж өгсөн байдаг. Үүнтэй холбоотой асуудлыг хэрэгжүүлэх буюу тендер зарлаж, сонгон шалгаруулалт хийх, цаашлаад сонгон шалгаруулалт хийсэн хувийн компани нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг томоохон автобус үйлдвэрлэдэг компаниудаас худалдан авалт хийх явц дээрээ бодитой алдаа дутагдлыг гаргажээ гэж үзсэн.
Энэ үүднээс Ерөнхий сайдын зүгээс Х.Нямбаатарыг Хотын даргад нэр дэвшүүлсэн. Засгийн газраас зургаан сарын хугацаатай эрчимжүүлэн, анхаарал хандуулан ажиллах нөхцөлийг бүрдүүлэх үүрэг чиглэлийг өгч байгаа.
Энэ ч үүднээс Х.Нямбаатарыг Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэхээр шийдэж байгаагаа илэрхисэлсэн. Х.Нямбаатар сайдын хувьд УИХ-д хоёр удаа сонгогдсон, Засгийн газрын гишүүнээр 3.3 сарын хугацаанд ажилласан, тодорхой туршлага хуримтлуулсан улстөрч. Нөгөө талаасаа Засгийн газрын хэрэгжүүлж байгаа 5Ш ажиллагаа, авлигал, хүнд суртлыг арилгах чиглэл дээр оройлоон ажиллаж байгаа улс төрчийнх нь хувьд Улаанбаатарт өөрчлөлт, шинэчлэлтийг хийх үүрэг даалгаврыг өгч явуулахаар шийдвэрлэж байгаа юм.
Х.Нямбаатар сайд хотын даргаар ажилласнаар УИХ, Засгийн газрын түвшинд бодлогын хэрэгжилтийг эрчимтэй явуулахад анхаарлаа хандуулж ажиллах боломжтой, өөрөө хууль зүйн салбарыг удирдаж байсан туршлагатай хүн гэж бидний зүгээс үзэж байгаа.
МАН нийслэлд ялалт байгуулаад эрхээ хэрэгжүүлж байгаа энэ цаг хугацаанд Засаг даргад өөрчлөлт орж, бодлогын өөрчлөлт хийх шаардлага гарсны тохиолдуулаад шинээр томилогдох засаг дарга бол нийслэлийн ард иргэдийн чанарыг дээшлүүлэх, түгжрэлийн асуудлыг арилгахад бодитой шийдлийг гаргаж ажиллах, ялангуяа өвлийн улирал болж буйтай холбогдуулж агаарын бохирдлыг бууруулах чиглэл дээр дорвитой алхмыг хийх, түүнийгээ дагаад боловсруулсан түлшний зохистой хэрэглээг нэвтрүүлэх чиглэл дээр анхаарал хандуулах үүрэг, чиглэлүүдийг өгсөн.
Нөгөө талаар нийслэлийн хэмжээнд газар зохион байгуулалт, хот төлөвлөлт зэрэг олон нийтийн бухимдлыг төрүүлсэн салбарууд дээр бодитой шинэчлэлийг хийх, өмнө нь удирдаж байсан удирдлагуудын гаргасан алдаа дутагдлуудыг засах, цаашдаа алдаа дутагдалд автагддаггүй байх зэрэг дээр анхаарал хандуулж ажиллахыг үүрэг чиглэлийг өгсөн."
Сэтгэгдэл ( 0 )