Засгийн газрын өнөөдрийн /2023.10.04/ хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн.
Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Х.Нямбаатар нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүнээсээ бүрэн татгалзаж, Улаанбаатар хотын Засаг даргын үүргийг дангаар гүйцэтгэнэ гэдгийг тодруулсан.
Тэрээр цааш нь "Гэхдээ Засгийн газраас шийдвэр гаргаж, Х.Нямбаатарыг нэг төрлийн Бүрэн эрхт төлөөлөгч /БЭТ/ хэлбэрээр ажиллуулах нөхцөлийг бий болгоё гэж байгаа. Яагаад гэхээр хотын түвшинд нийслэлийн Иргэдийн хурал үйл ажиллагаагаа явуулж хотыг удирддаг. Улс төрийн байгууллага мэдээж улс төрийн үйл ажиллагааг явуулна. Төр засгийн зүгээс анхаарал хандуулж, олон жил хуримтлагдсан, бугшсан эдээ бээрийг шахахад Засгийн газар бодлогын дэмжлэг үзүүлж, бүх салбар яамдын түвшинд анхаарал хандуулж ажиллах зорилгыг агуулж байгаа гэж ойлгож болно." гэсэн юм.
Тэгвэл цаг үеийн асуудалтай холбогдуулан яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж байна. Хурлаар Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайдын танилцуулснаар хэлэлцэж буй.
Мөн Ерөнхий сайд Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд чөлөөлөгдөж байгаа Хууль зүйн сайдын орны нэр дэвшилт, мөн чөлөөлөгдөж байгаа Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны дарга бөгөөд Монгол Улсын сайдын орны хүний асуудлыг шийдвэрлэнэ.
Сэтгэгдэл ( 6 )
Тийм хуулийн зохицуулалт байдаг л юм байхдаа. Дандаа хууль зөрчсөн юм хийж байх юмаа эд нар. Одоо болимоор юмаа.
Shine hotiin dargadaa ajliin amjilt husie mundag zaluu shu
БЭТМЭН ГЭДЭГ КИНО БАЙДАГ. ГЭВ ГЭНЭТ ЭНЭ ТЭНДЭЭС ГАРЧ ИРЭЭД ХҮМҮҮСИЙГ АВАРДАГ. НЭР НЬ ЯГ АГУУЛГАТАЙГАА ТААРЧЭЭ хөө..
БЭТМЭН ГЭДЭГ КИНО БАЙДАГ. ГЭВ ГЭНЭТ ЭНЭ ТЭНДЭЭС ГАРЧ ИРЭЭД ХҮМҮҮСИЙГ АВАРДАГ. НЭР НЬ ЯГ АГУУЛГАТАЙГАА ТААРЧЭЭ хөө..
21 оны хувьсгалын үеэр бүрэн эрхт төлөөлөгч ирээд бүх асуудлыг шиййддэг байсан юм билээ. хот тийм аймаар байдалд орсон юм байж дээ
ene nobshnuud bugd adil