Ирэх оны улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хөгжлийг дэмжих төслүүдэд чиглүүлж, энэ хүрээнд нийтдээ 3.2 их наяд төгрөгийн санхүүжих дүн бүхий 1050 төсөл, арга хэмжээ улсын хэмжээнд хэрэгжихээр төсвийн төсөлд тусгажээ.
Сангийн сайд Б.Жавхлан 2024 оны төслийг хэвлэлийнхэнд танилцуулах үеэрээ төсвийн хөрөнгө оруулалтын талаарх асуултад дараах хариултыг өгсөн юм.
"Хөрөнгө оруулалтаар дамжиж төрийн үйлчилгээ иргэддээ хүрч байдаг. Эрүүл мэнд, боловсрол, соёл гээд бүхий л салбарууд ийм л байдаг юм. Дээрээс нь “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд өсөн нэмэгдэж байгаа бизнесийн орчныг хангах, хүн амаа орон нутагт амьдрах таатай орчныг бүрдүүлэхийн тулд хамгийн чухал нь эрчим хүч шаардлагатай.
Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтуудыг хийхээс өөр арга байхгүй, цаашдаа ч хийсээр л байх болно. Мөн ирэх жилийн хөрөнгө оруулалтууд дунд замын бүтээн байгуулалтууд нэлээд бий.
Бид ноднин жилийн зун Завхан аймгийн Загастайн давааны замыг бүрэн ашиглалтад оруулсан. Ингэснээр 20 жил үргэлжилсэн “Мянганы зам”-ын эхний үе шат дууссан. Анх эхлүүлж байхад “Мянгуужингийн зам” болно л гэдэг байсан шүү дээ. Тиймээс дараагийн шатны буюу “Шинэ сэргэлтийн зам”, эдийн засаг, хөгжлийг дэмжсэн, орон нутагт амьдарч байгаа иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, хил хүрэх аялал жуулчлалын замууд гээд таван цагариг бүхий дараагийн замуудыг эхлүүлэх ажлууд эхэлж байгаа.
Тухайлбал, Ховд, Баян-Өлгий, Улиастай-Алтайг холбосон замууд Азийн хөгжлийн банкны урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр санхүүжиж эхэлснээр баруун аймгуудад цагариг үүсэх юм.
Мөн Чойр-Мандалговь-Арвайхээр гэсэн хөндлөн холбоос замыг барьж байгуулахаас гадна төмөр замын бүтээн байгуулалтуудын хөрөнгө оруулалтууд эрчимтэй хийгдэнэ.
Энэ удаагийн төсвийн бас нэгэн онцлог бол аль бүтээн байгуулалт нь нэн шаардлагатай байгаа вэ гэдгийг орон нутгийн иргэдээр өөрсдөөр нь эрэмблүүлж, хөрөнгө оруулалтдаа тусгасан. Иргэдийн дунд эрүүл хандлага байгаа нь дэд бүтэц дээр маш их санал ирсэн" гэсэн юм.
Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх үндэсний хэмжээний томоохон төслүүдийг танилцуулъя.
Сэтгэгдэл ( 2 )
ЦС бариачээ.Тэнэг малнуудааа
Ганц Цахилгаан станц бариачээ.лаларуудаа