Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр Хүүхдийн төлөө санг сэргээн байгуулж, уг санд 2023 оны аравдугаар сарын 5-ны өдрийн байдлаар 12.8 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлээд байгаа аж.
ХНХ-ын сайд Х.Булгантуяагийн өгсөн мэдээллээс хүргэхэд, Хүүхэд хамгааллын үйлчилгээний санхүүжилтийг жил бүр нэмэгдүүлж, 2021 оноос тогтмол 8.0 тэрбум төгрөг төсөвлөн хэрэгжүүлж байгаа гэв. Мөн тэрбээр, Хүүхэд хамгааллын үйлчилгээний түвшин, төрөл хэлбэр, үйлчилгээнд суурилсан санхүүжилтийг холбогдох аргачлал, нормативын дагуу олгох боломжтой болсон. Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын 2022-2023 оны төлөвлөлтийг авч үзэхэд, хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний зардалд 2022 онд 3,883 тэрбум, 2023 онд 5,7 тэрбум, шуурхай тусламж үйлчилгээний зардалд 2022 онд 467 сая, 2023 онд 348 сая, урьдчилан сэргийлэх зардалд 2022 онд 3,075 тэрбум, 2023 онд 1,8 тэрбум төгрөг тус тус хуваарилсан.
Хүүхэд хамгааллын хөтөлбөрийн зардлын зарцуулалтад аудит хийхэд холбогдох хууль, журмыг мөрдөөгүй, гүйцэтгэлд суурилсан зардлын төлөвлөлт хийдэггүй, санхүүгийн сахилга бат сул зэрэг хэд хэдэн зөрчил гарсан.
Цаашид холбогдох хууль, журмыг мөрдүүлэх, хариуцлага тооцох, алдаа зөрчлийг арилгуулахад онцгой анхаарч ажиллана. 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлд хүүхэд хамгааллын үйлчилгээний зардлыг нэмэгдүүлж, 14.3 тэрбум төгрөгийг тусгаад байна гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )