Mining Week: Тогтвортой, урт хугацаанд хөрөнгө оруулах боломж бүрдэнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 10

Хоёр дахь жилдээ зохион байгуулагдаж буй “Mongolian Mining week 2023” буюу “Монголын уул уурхайн 7 хоног” нэгдсэн арга хэмжээ хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Арга хэмжээний эхний өдрийн панел хэлэлцүүлэг “Салбар хоорондын уялдаа” сэдвийн хүрээнд боллоо. 

Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” хөрөнгө оруулалтаас гадна ил тод, хариуцлагатай уул уурхайг чухалчлан авч үзэж байна.

Салбарын уялдаа холбоог сайжруулснаар холбогдох байгууллагууд хооронд үүсдэг ойлгомжгүй асуудлууд цэгцэрч, ил тод, хариуцлагатай уул уурхайг нутагшуулах, төлөвшүүлэх бодлогын санаачилга үр дүнгээ олох юм. 

Ингэснээр хөрөнгө оруулагчид тогтвортой, урт хугацаанд хөрөнгө оруулах боломж бүрдэж, салбарын эдийн засагт оруулах үр өгөөж өсөн нэмэгдэнэ гэж УУХҮЯ-наас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top