Эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэрийн бүс байгуулах талаар ярилцжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 12

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яамны Олон улсын хамтын ажиллагаа, гадаад худалдааны тусгай зөвшөөрлийн газрын дарга Р.А.Чекушов, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков болон бусад албаны хүмүүсийг хүлээн авч уулзжээ.

Уулзалтаар Монгол, Оросын эдийн засгийн хамтын ажиллагаа, худалдааны боломжийг шинэ шатанд гаргах, ялангуяа чөлөөт бүс, эдийн засгийн тусгай бүс, аж үйлдвэрийн бүс байгуулах асуудалд хамтран ажиллах талаар санал солилцсон байна.

Яриа хэлэлцээний үр дүнг 2023 оны  аравдугаар сард зохион байгуулагдах Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Оросын Засгийн газар хоорондын Комиссын 25 дугаар хуралдааны баримт бичигт тусгахаар тохиролцжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ард(172.59.77.92) 2023 оны 10 сарын 13

Одоо л сүйд болж дээ. Ганцхан монголд тавьсан гаалын өндөр татвараа буулга, усан цахилгаан станцад саад хийхээ боль.

0  |  0
Иргэн(66.181.190.73) 2023 оны 10 сарын 12

ОХУ удахгуй задарч олон жижиг улс болно

1  |  0
Top