АЙЛЧЛАЛ: "Орано майнинг"-тай байгуулах гэрээний нөхцөлүүдийг хэлэлцэн, ЗӨВШИЛЦӨЛД хүрчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 13

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Франц улсад хийж буй айлчлалын үеэр гуравдагч хөршийн томоохон хөрөнгө оруулалтыг татах, эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, мега төслүүдээ хөдөлгөх зэрэг бодит үр дүнгүүд гарсан яриа хэлцлүүд өрнөж байна гэж ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.

Тэрбээр "Монгол Улсын Засгийн газар болон Францын "Орано майнинг  САС" компанийн хооронд байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний төслийн ерөнхий нөхцөлөөр Парис хотод хэлэлцээ хийж, Талууд урьдчилсан зөвшилцөлд хүрч чадлаа" хэмээн мэдэгдлээ. 

Мөн "Энэ протоколд үндэслэн Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг боловсруулж, УИХ-д өргөн барина. 

Засгийн газар урьд өмнөх Хөрөнгө оруулалтын гэрээний алдаа оноог дүгнэн цэгнэж,  Монголын баялаг Монголдоо илүү өгөөжтэй, Монгол хүндээ илүү хүртээмжтэй байх зорилго өвөртлөн амар бус яриа хэлцлийг хийж, харилцан ашигтай хамтран ажиллах гэрээний нөхцөлөө Францын талтай урьдчилан тохиролцлоо. 

Монголын тал төслийн хөрөнгө оруулалт, санхүүгийн үүрэг хүлээхгүй. Эдийн засаг, техник, технологийн ямарваа эрсдэлгүй хамтын ажиллагааны нөхцлөө тохиролцлоо. Өөрөөр хэлбэл, Монгол улсад нэг ч долларын өр оногдохгүй, өгөөжөө  шууд хүртэнэ.  

Олон сая жилийн туршид байгальд үүсч хуримтлагдсан, дэлхийд дээгүүрт орох ураны нөөцөө ардчилсан ертөнцийн тэргүүлэх гүрний нэг, гуравдагч хөрш Францын хөрөнгө оруулалт, дэвшилтэт технологоор хамтран ашиглана. 

Францын Засгийн газар “Орано” группын 89,99 хувийг хувьцааг эзэмшдэг, 17 улсад цөмийн энергийн чиглэлээр ажилладаг, 17 мянган ажиллагчтай, дэлхийн ТОП гурван компанийн нэг юм. 

Франц улсад цөмийн эрчим хүчний 56 реактор ажиллаж, нэгийг нэмж барьж байна. Эрчим хүчнийхээ 68 хувийг уранаас гарган авдаг. Хятад, Солонгос, Өмнөд Африк, Иран улсууд Францад хөгжүүлсэн реакторын технологийг ашиглаж байна. 

Бэлтгэлээ хангах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, нөхөн сэргээх үндсэн гурван үе шатаас бүрдэх аварга том төсөл хагас зуун жил шахам буюу 47 жил үргэлжилнэ. 2024-2027 онд 3 жилийн туршид бэлтгэл ажлаа ханган базаана.  2028-2060 онд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэнэ. Нөхөн сэргээх ажил нь гэхэд 2061-2070 онд 9 жил жил үргэлжилнэ.
Ураны ислийн үнийг 64-74 ам.доллар/фунтээр тооцоход борлуулалтын орлого нь жилд дунджаар 367 сая ам.доллар буюу нийт 12.1 тэрбум ам.доллар болно. Жилийн цэвэр ашиг нь 131.0 сая ам.доллар, нийт дүнгээрээ 4.3 тэрбум ам.долларын цэвэр ашиг олох тооцоололтой. 

Төслөөс Монголд жилдээ 95.5 сая ам.доллар, нийтдээ 3.2 тэрбум ам.долларын татварын орлого төвлөрнө. Тухайлбал, АМНАТ-ын орлого жилд 47 сая ам.доллар, нийтдээ 1,550 сая ам.доллар болохоор тооцоолж байна. 
Монголын тал хувьцаа эзэмшигчийн 10 хувийн давуу эрх эдлэх урьдчилан тохирсон нөхцөлөөр нийтдээ 400 орчим сая гаруй ам.долларын ногдол ашиг нэмж авах урьдчилсан тооцоо гараад байна. 

“Бадрах Энержи” ХХК-ийн бүх ажиллагсдын 96 хувь нь Монгол Улсын иргэд байна. Үүний 30 орчим хувьд нь орон нутгийн иргэд ажиллана. Шинээр 700 гаруй тогтмол ажлын байр нээгдэнэ. 

Дэлхий дахинд эрчим хүчний хэрэглээ 2050 он гэхэд 2 дахин өсч, нүүрсхүчлийн хийн ялгарлыг 2 дахин бууруулах зорилго тавьсан нөхцөлд Монголын говиос олборлох эх үүсвэр үнэтэй хувь нэмрээ оруулна. Уран нь цөмийн эрчим хүчний үндсэн түүхий эд төдийгүй хорт хавдрын оношилгоо, эмчилгээ, хоол хүнс ариутгах, савлах, бараа материалын чанар хянах, ус, агаарын бохирдол судлах зэрэг олон салбарт онц чухал үүрэгтэй билээ.   

Төрийн өмчит “Эрдэнэс Монгол” компанид бүтэц зөв бол бүх зүйл зөв гэдэг зарчмаар өөрчлөлт эхлүүлж, олон жил гацаж хүлээгдэж байсан томоохон төслүүд нь ийнхүү хөдөлж эхэллээ" гэв.

 

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэрээ хийж сурцгаа. (120.18.33.149) 2023 оны 10 сарын 14

3/1 ийн мөнгөн ашиг хүртэж оронд нь 3000% ийн экологийн эвдрэл болгож 50 жил ухаад 10 жил булна гэнэ үү 96% монгол ажилчид гэнэ монгол хүн энэ хортой уурхайд ажиллаж яахын? жилд 130 хан сая доллар тэрүүгээр яахын? Бусад уурхай жилд хэдэн сая доллар авдгийн бол? зальт француудад сайн хулхидуулжээ. Манайхан ч гэрээ хийж суртлаа 100 жил тэр болтол бүх уурхайгаа үнэгүй тонуулаад дуусах юм бн ямарч нарийн мэргэжлийн сургууль төгсөөгүй боловсрол бага нөхөд харанхуй гэрээ хийдэг болохоор сул алддаг хувь ихтэй. Дээр нь тэрнээсээ огт ичдэггүй өвдөх үхэхээс ч айдаггүй мөнгөтэй л бол болдог баатрууд.

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 10 сарын 13

Yag ynendee delhiid mash hycherheg bolson 3 uls bie.Hyatad.Hoid Solongos.Orosiin tsereg arim ali yadarsan gamshag vbolson ulsad tyimer,koronoo,baigaliin gamshag,gazar hudlult,dalain shuurag gamshag bolson ulsuudad.Orosuudal Putenii tuishaalaar ochiod yhej yregdej temtsej baidag. aimshagtai bolson uls ard tymend Orosiin ard tymen emch tsereg hamgiin tyryynd ochiochihson tusalj baidag.Nudalaa Ardchilagch ANU ba Evrop baidag uu.Ulanii Mongolchuud bid Orosoo gomdooj bolohgyi nygel shyy.

0  |  1
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 10 сарын 13

Yag ynendee delhiid mash hycherheg bolson 3 uls bie.Hyatad.Hoid Solongos.Orosiin tsereg arim ali yadarsan gamshag vbolson ulsad tyimer,koronoo,baigaliin gamshag,gazar hudlult,dalain shuurag gamshag bolson ulsuudad.Orosuudal Putenii tuishaalaar ochiod yhej yregdej temtsej baidag. aimshagtai bolson uls ard tymend Orosiin ard tymen emch tsereg hamgiin tyryynd ochiochihson tusalj baidag.Nudalaa Ardchilagch ANU ba Evrop baidag uu.Ulanii Mongolchuud bid Orosoo gomdooj bolohgyi nygel shyy.

0  |  1
Shar tohoi.(178.209.133.214) 2023 оны 10 сарын 13

Ard tymeneesee songogdoogyi lyivarchidad itgeh itgel algaa.Bid Ulanii Mongolcghuud URANIIG DELHIIG SYYRYYLEH.SHAR SHOROO GEDEGIIG MEDEHGYI.PRANTS ulstai geree hiigeedel. ANUiin tsereg tsevsegiin sayatanguud byachihaal bodoj tulvulj bna.Yyniig Orosuud Mongolchuud yamar lalariin ard tymen ve gedegiig harj bodoj baigaa.MONGOL uls DELHIIN BYH ULS TURJ EDIIN ZASAGCH ERDEMTEDIIN NY76DENII BULAI BOLJ BAIH SHIGEE.NII NUUGYI HELHED BICHHED 3 DAHI UKERAN BOL MONGOL.MUNH HUH TENGER MONGOLCHUUDIIG OLON UDAA URSHUUHGYI BAIHAA.2 hurshiihuu derged ih tenegteed baigaarai.

0  |  0
Иргэн (66.181.188.217) 2023 оны 10 сарын 13

Чингис хаан ба түүний удмынхан гэж байгаагүй юм. Зүүн Европынхон ба Оросууд Хятадтай нийлж байгаад Монголчуудад хуурамч түүхийг буюу ”вешать лапшу на уши” болсон юм. Европын жишээнээс үзэхэд хаад ноёдоос заавал балгас үлдэх ёстой юм. Монголчууд өөрсдийнхөө өвөг дээдсийг мэдэхгүй байхад яаж тэр хэдэн зуун жилийн өмнөх Монголын түүхийг мэдэх билээ.

1  |  0
shal hudalaa buraad (66.181.185.158) 2023 оны 10 сарын 13

fransiin bvh atomiin stans odoo hotsorogdson tehinologotoi tul busad ulsuud fransaar stans bariulahgui baigaa shuu. Deer fransuud \n ashiglsan haygdal uranaa orosd ogj dahij bolovsoruulij avdag da. delhiid hamgiin sain uraniig orosuud bolovsoruuldag tul amerikuud uraniihaa 40 hubiig orosoos avdag bol fransuud 17 hubia orosoos l avdag da.odoo orosuud delhiin 14 orond atomiin stans barij bna. hyatad enhtheg, turk , iran, eggippt vetinam , ungar, findland belorussia, bangladesh orond shuu..fransaar odoo stans bariulij bgaa oron bhgui shuu... fransiin tehnilogo

1  |  1
Болж(66.181.161.243) 2023 оны 10 сарын 13

Энэ удаа орос мангадууд хорлонтож эргүүтэхгүй байхаа. Макрон, Оюун-Эрдэнэ нар урьдчилаад ар араасаа Бээжин ороод байсан, хятадууд окэй гэсэн юм шиг байна лээ. Оросууд одоо хужаа нарын саварт орчихсон, хужаа нар нь ч гэсэн ярьж тохирсон юм шиг байна лээ, муухай царайлаад сууж байгаа биз москва.

2  |  1
Зочин(66.181.161.83) 2023 оны 10 сарын 13

Оросууд ч шээс нь гоожино доо. Элдэв бойкот тасрахгүй дээ. Эхлээд сүрдүүлсэн. Дараа нь кранаа хаана. Нефтийн бүтээгдэхүүний хориг, цахилгааны тарифын нэмэгдэл гээд л явна даа. Өвлөөр нийслэлийг чинь хөлдөөнө гэж ч заналхийлнэ. Энэ өвөл Эгийн гол, Эрдэнэбүрэнгийн Уцс-н төслийг эсэргүүцсэн ”эх оронч” жагсаалууд үргэлжилнэ. ”Эх орончдод” төлөх төлбөр ердийн жагсаалынхаас 3 дахин ихэснэ.

6  |  1
Top