Мөнгөний нийлүүлэлт ₮5.7 их наядаар  өсчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2023 оны 10 сарын 18

Mөнгөний нийлүүлэлт (M2) энэ  оны есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 33.2 их наяд төгрөгт хүрч,өмнөх оны мөн үеэс 5.7 (20. 9%) их наяд төгрөгөөр өсчээ. 

Ингэж  өсөхөд төгрөгийн харилцах 1.9 (34.9%) их наяд төгрөгөөр, валютын харилцах 1.0 (23.6%) их наяд төгрөгөөр, төгрөгийн хадгаламж 2.3 (18.3%) их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөлжээ.

Төгрөгийн хадгаламж есдүгээр сарын эцэст 14.9 их наяд төгрөгт хүрч, өмнөх сараас 410.0  (2.8%) тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2.3 (18.3%) их наяд төгрөгөөр өсчээ.

Төгрөгийн хадгаламжийн 13.0 (87.7%) их наяд төгрөг нь иргэдийн хадгаламж, 1.8 (12.3%) их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж байна.

Валютын хадгаламж 5.1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 89.0 (1.7%) тэрбум төгрөгөөр буурч, өмнөх оны мөн үеэс 451.4 (9.8%) тэрбум төгрөгөөр өсчээ. 

Гүйлгээнд гаргасан бэлэн мөнгө есдүгээр сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөгт хүрч , өмнөх сараас 13.7 (1.2%) тэрбум төгрөгөөр буурч , өмнөх оны мөн үеэс 83.7 (8.4%) тэрбум төгрөгөөр өсчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top