Чингэлтэй дүүрэг энэ оныг “Үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан. Зорилтот жилийн хүрээнд “Уран үйлчин” уралдаан, “Бүтээлч дүүрэг” цогц арга хэмжээ, “Хамтдаа хөгжье” сэтгүүл, инновацлаг санааг шингээсэн бүтээгдэхүүн үйлчилгээг харуулсан 10 видео танилцуулгыг бэлтгэн олон нийтэд хүргэж сурталчлан ажилласан байна. Тэр дундаа Чингэлтэй дүүргийн ЖДҮ дэмжих төвөөс I-XXIV дүгээр хорооны үйлдвэр эрхлэгч, иргэдтэй уулзаж тэдгээрийн санал хүсэлтийг хүлээн авах зорилго бүхий “Хамтын хөгжил” уулзалт, үйл ажиллагааг зохион байгуулж үйлдвэрлэгчдээс ирүүлсэн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажиллаж байна.
Мөн энэ онд зарлагдсан гурван эх үүсвэрийн төсөл, хөтөлбөрийн зээлд 47 үйлдвэрлэгчдэд 850 сая төгрөгийн зээл, төсөл хөтөлбөрт хамруулсан байна. Үйлдвэрлэгчдийг дотоод, гадаадын олон үзэсгэлэн, арга хэмжээнд оролцуулан дэмжин ажиллаж байгаа бөгөөд дотоодын 11 үзэсгэлэн, гадаадын таван үзэсгэлэнд үйлдвэрлэгчдийг оролцуулж борлуулалтын орлогыг нэмэгдүүлэн энэ оны есдүгээр сарын байдлаар 1.265.552.900 борлуулалтын орлого орсон үр дүнтэй байна. ЖДҮ-ийг дэмжих төвөөс хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудыг танилцуулж байна.
Чингэлтэй дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээ, “Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд байгууллагаас санаачлан “Уран үйлчин-2023” оёдлын салбарын уралдааныг үндэсний хувцас, европ хувцас, хөдөлмөр хамгааллын хувцас гэсэн гурван төрөл, хоёр үе шаттайгаар зохион байгуулж 98 үйлдвэр эрхлэгч оролцсоноос тус бүрд эхний таван байрыг шалгаруулж, “Мастер оёдолчин” цолны болзол хангасан 15 оёдолчин “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо” ТББ-аас Монгол Улсын “Мастер оёдолчин” цол авсан амжилт үзүүлэв.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх, олон нийтэд сурталчлан таниулах зорилготой “Бүтээлч дүүрэг” үзэсгэлэн, худалдаа, загварын шоу, урлагийн тоглолт бүхий цогц арга хэмжээг 2023 оны зургадугаар 17-ны өдөр Сүхбаатарын талбайд амжилттай зохион байгуулав.
Дүүргийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 31 дүгээр тогтоолоор батлагдсан “Чингэлтэйд үйлдвэрлэв-2024” арга хэмжээ, ”Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг сурталчлах, дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, жижиг, дунд үйлдвэр жүүлэх зорилгоор бүтээсэн “Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн инновац” 10 видео танилцуулгыг цувралаар хоёр сарын хугацаанд хийж 30 үйлдвэр эрхлэгчийг хамруулав.
Нийт 10 контентын хандалтын тоон мэдээ:
* Үзэлтийн тоо -49,403
* Хуваалцсан-424
* Таалагдсан-1023
* Сэтгэгдэл-71
“Хамтдаа хөгжье” сэтгүүлд оролцох үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүний зураг авалтыг ажлын байр, натур/байгаль/-д тус тус зохион байгуулж сэтгүүлд байрших 92 үйлдвэрлэгчийн холбогдох мэдээллийг боловсруулан эх бэлтгэх, орчуулгын ажлыг хийж, сэтгүүлийг хэвлүүлэн олон нийтэд танилцуулж иргэд, үйлдвэр эрхлэгчдэд хүргэсэн.
Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн төвтэй хамтран “Хамтдаа бүтээе” төслийн хүрээнд ноосон эдлэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх сургалтын танхим байгуулсан бөгөөд ноосоор эцсийн бүтээгдэхүүн хийх онол практик хосолсон урт хугацааны багц сургалтын хөтөлбөр боловсруулан С.Мөнхсоёл багшийн удирдлага дор 60 үйлдвэр эрхлэгчийг хамруулав.
Их, дээд сургууль болон мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагч, төгсөгчдийг дүүргийн жижиг, дунд үйлдвэрт цалинтай дадлагажуулах, ажлын байранд холбон зуучлах, эрэлт ихтэй дутагдалтай байгаа мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор “Жижиг, дунд үйлдвэр эрхлэгч ба хүний нөөцийн асуудал, шийдэл” уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулж 120 залуучууд, үйлдвэр эрхлэгчдийг хамруулан зохион байгуулж санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэн ажилласан.
Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн ажлын байрыг дэмжих зорилгоор Зөөврийн ажлын байрны дэмжлэгт 123 үйлдвэрлэгч, хөнгөлөлттэй ажлын байрны дэмжлэгт 24 үйлдвэрлэгч хамрагдаж үнэ төлбөргүй ашиглаж байна.
“Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд оёдлын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа үйлдвэр эрхлэгчдийг кластержуулан хамтран ажиллах нөхцөл боломжийг сайжруулах, дэмжих зорилгоор “Даавуун хэвлэлийн машин”-ыг үйлдвэрлэлд нэвтрүүлэн дүүргийн үйлдвэр эрхлэгчид хөнгөлөлттэй үнээр хамтарч үйлдвэрлэлээ өргөжүүлэн борлуулалтаа өсгөх боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
“Үйлдвэрлэлийг дэмжих жил”-ийн хүрээнд Турк улсын томоохон даавуу үйлдвэрийн төлөөллийн нэг болох BIRGAN компанийн захирал BULENT BIRGAN тэргүүтэй албаны төлөөлөл, ЖАЙКА-ийн Монгол дахь Төлөөлөгчийн газрын Хөдөө аж ахуй, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа хариуцсан суурин төлөөлөгч Накамүра Кейго, хөтөлбөрийн ажилтан Д.Болор, Яйзү хотын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Яйзү Монголын найрамдлын нийгэмлэгийн тэргүүн, зочид төлөөлөгчидтэй жижиг, дунд үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллах уулзалтуудыг ЖДҮ-ийн төлөөллийг оролцуулан цаашид хамтран ажиллах нөхцөл боломжийн талаар санал солилцох үйл ажиллагааг тус тус зохион байгууллаа.
“Чингэлтэйд үйлдвэрлэв” дэлгүүрт үндэсний ба европ болон 37, бэлэг дурсгал чиглэлээр 15 үйлдвэр эрхлэгч нийт 52 үйлдвэрлэгч 2023 оны эхний найман сарын байдлаар 3755 ширхэг бараа бүтээгдэхүүн борлуулж 224.312.600 төгрөгийн борлуулалт хийсэн үр дүнтэй байна.
Уламжлалт сар шинийн баярыг тохиолдуулан Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтын орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 1 сарын хугацаатай зохион байгуулсан “Амар байна уу-2023” үзэсгэлэн, худалдаанд дүүргийн 69 жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийг оролцуулж 693.311.700 төгрөгийн борлуулалтын орлого орсон байна.
Сэтгэгдэл ( 0 )