УИХ дахь АН-ын бүлгээс өнөөдөр /2023.10.23/ Ковидын үеийн төсөв, холбогдох асуудлаар мэдээлэл хийж байна.
АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл “Хаврын чуулганы төгсгөлд зургаадугаар сарын 07-нд Нийтийн сонсголын тухай хуулийн дагуу АН-ын зүгээс ковидын асуудлаар нийтийн сонсгол явуулъя гэдгийг УИХ-д мэдүүлээд, УИХ-ын Эдийн засгийн байнгын хороон дээр шийдэгдсэн.
Аравдугаар сарын 23, 24-ний өдрүүдэд нийтийн сонсгол явуулъя. Ковидын асуудал дотор төсөв зөвхөн нэг хэсэг нь. Энэ дотор хүний эрхийн асуудал, ковидын хуулийн хүрээнд хийгдсэн худалдан авалтууд, ковидын хуулийн хүрээнд үйлчлэл нь зогссон Төрийн албан хууль зэрэг өргөн асуудлын хүрээнд нийтийн сонсгол явуулах нь хуулийн гарц гаргалгааны хүрээнд товлогдсон байсан.
Намрын чуулган эхэлснээс хойш асуудлыг тавьсан. Бид чуулганы завсарлагаагаар ажиллалаа. Ковидын цаана үнэхээр том асуудлууд байгаа юм байна.
10 их наяд төгрөгийн хөтөлбөр гэдэг. Үүн дээр нэмээд 20-иод их наядын мөнгөн дүн бүхий асуудал яригдаж байна.
20 их наяд гэдэг нь ЖДҮ-ийн 50 тэрбумтай харьцуулахад хэд болох билээ. Хөгжлийн банкны сонсгол 1 их наядын асуудал байсан. Хөгжлийн банкны үүссэн байдлаас 20 дахин том мөнгөн дүнгийн асуудал яригдаж байна.
Иймээс бид ажлын хэсгийн хэдэн гишүүн суугаад дүгнэлт хийх боломжгүй юм байна, шинжээч томилж өгөөч ээ гэж байгаа юм.” гэв.
Сэтгэгдэл ( 0 )