Экспорт өмнөх оны мөн үеэс 26.6 хувиар өслөө

2023 оны 10 сарын 24

Үндэсний статистикийн хорооноос өгч буй мэдээллээр Монгол Улс 2023 оны эхний есөн сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 18.1 тэрбум америк доллар, үүнээс экспорт 11.3 тэрбум америк доллар, импорт 6.8 тэрбум америк доллар байна.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2.8 (18.1%) тэрбум америк доллароор, экспорт 2.4 (26.6%) тэрбум америк доллароор, импорт 399.1 (6.3%) сая америк доллароор тус тус өсжээ.

Харин 2023 оны есдүгээр сард экспорт өмнөх сараас 14.8 (1.1%) сая америк доллароор, импорт 114.2 (12.4%) сая америк доллароор тус тус буурсан байна.

ЗУРАГ 1. ЭКСПОРТ, ИМПОРТ, ТЭНЦЭЛ, сараар, сая америк доллароор

Гадаад худалдааны тэнцэл 2023 оны эхний есөн сард 4.5 тэрбум америк долларын ашигтай гарч,өмнөх оны мөн үеэс 2.0 (76.8%) тэрбум америк доллароор өсжээ. Харин 2023 оны есдүгээр сард 482.4 сая америк долларын ашигтай гарч, өмнөх сараас 99.4 (25.9%) сая америк доллароор өссөн байна.

БНХАУ-тай 2023 оны эхний есөн сард 13.0 тэрбум америк долларын худалдааг хийжээ. Энэ нь гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 72.3 хувийг эзэлж байна.

ХҮСНЭГТ 1. ЭКСПОРТ, гол түнш улсаар, жил бүрийн эхний 9 сарын байдлаар

БНХАУ-д экспортолсон барааны 61.7 хувийг чулуун нүүрс, 19.4 хувийг зэсийн баяжмал эзэлжбайгаа бол Швейцар улсад экспортолсон барааны 99.5 хувийг алт эзэлж байна.

2023 оны эхний есөн сард экспорт өмнөх оны мөн үеэс 2.4 тэрбум америк доллароор өсөхөд нүүрс 2.0 тэрбум америк доллароор, газрын тос 131.4 сая америк доллароор, жоншны хүдэр бабаяжмал 115.8 сая америк доллароор, лаазалсан махан бүтээгдэхүүн 103.0 сая америкдоллароор, адууны мах 86.6 сая америк доллароор, төмрийн хүдэр, баяжмал 31.9 сая америкдоллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

ХҮСНЭГТ 2. УУЛ УУРХАЙН ГАРАЛТАЙ ЭКСПОРТЫН ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, жил бүрийн эхний 9 сарын байдлаар

2023 оны есдүгээр сард алтны хилийн дундаж үнэ өмнөх сараас килограмм тутамд 288.6 америк доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ тонн тутамд 1.8 америк доллароор, зэсийн баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 9.8 америк доллароор, төмрийн хүдэр, баяжмалын хилийн дундаж үнэ тонн тутамд 5.0 америк доллароор тус тус өссөн байна.

ЗУРАГ 2. ЭКСПОРТЫН ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХИЛИЙН ДУНДАЖ ҮНЭ, ам.доллароор, сараар

Нүүрсний экспортын биет хэмжээ 2023 оны есдүгээр сард 6.3 сая тонн болж, өмнөх сараас 0.9 сая тонноор, үнийн дүн 694.7 сая америк доллар болж, 90.8 сая америк доллароор буурчээ.

ЗУРАГ 3. НҮҮРСНИЙ ЭКСПОРТЫН БИЕТ ХЭМЖЭЭ БОЛОН ҮНИЙН ДҮН, сараар

Импортын дүнд 2023 оны эхний есөн сарын байдлаар БНХАУ 40.5%, ОХУ 26.4%, Япон 7.7%, БНСУ 4.3%, АНУ 3.3%, ХБНГУ 2.4 хувийг тус тус эзэлж, нийт импортын 84.5 хувийг бүрдүүлж байна.

ХҮСНЭГТ 3. ИМПОРТ, гол түнш улсаар, жил бүрийн эхний 9 сарын байдлаар

ОХУ-аас импортолсон барааны 70.9 хувийг нефтийн бүтээгдэхүүн, Япон Улсаас импортолсонбарааны 75.5 хувийг суудлын автомашин, БНХАУ-аас импортолсон барааны 8.6 хувийг ачааныавтомашин тус тус эзэлж байна.

Импорт өмнөх оны мөн үеэс 399.1 сая америк доллароор өсөхөд дизелийн түлш 130.2 саяамерик доллароор, хар төмөр бүтэц, эд анги, барилгын эдлэл 72.2 сая америк доллароор,суудлын автомашин 69.2 сая америк доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч,экскаватор 36.7 сая америк доллар, нийтийн тээврийн хэрэгсэл 36.3 сая америк доллароор тустус өссөн нь голлон нөлөөлжээ.

ХҮСНЭГТ 4. ИМПОРТЫН ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮН, жил бүрийн эхний 9 сарынбайдлаар

Эрдэс бүтээгдэхүүн, үнэт чулуу, металл, гоёлын зүйлс болон нэхмэл бүтээгдэхүүний экспорт нийт экспортын 94.5 хувийг эзэлж байгаа бол импортын 77.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн бүтээгдэхүүн болон хүнсний бэлэн бүтээгдэхүүн эзэлж байна.

ХҮСНЭГТ 5. ЭКСПОРТ, ИМПОРТ, зарим барааны бүлгээр, жил бүрийн эхний 9 сарын байдлаар

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top